Ёстой л нөгөө “чаддаг гурваа” гэсэн шиг юм болжээ
2021-07-22 14:27:20  

Ёстой л нөгөө “чаддаг гурваа” гэсэн шиг юм болжээ_fororder_微信图片_20210722142440

Саяхан Америк өрнөдийн холбоотнуудтайгаа хамтарсан мэдэгдэл гаргаж, Хятад улс интернетийн хакерын ажиллагаа өрнүүлж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд үүгээрээ шалтаг болгон Хятад улсын дөрвөн иргэнийг шүүхэд өгчээ. Гэвч Америкийн засгийн газрын хэлээд байгаа техникийн нарийн ширийн зүйл гэж нэрлэгддэг баримтууд нь бүрэн нотлох баримтын гинжин холбоог бүрдүүлж чадахгүй юм. Түүнчлэн Хятад улсыг буруутгахын төлөө ёстой л нэг санаж олсон бүхнээ ашиглаж, нөгөө “чаддаг гурваа” бүхнийг хэрэглэж байна. Яг үнэндээ энэ бол тус орны улс төрчдийн хэрэглэж заншсан башир, улс төрийн явуулга төдий юм.

Үнэндээ хэн нь дэлхийн хамгийн том хакерын ажиллагаа явуулдаг орон бэ? Бүгд л сайн мэдэж байгаа биз. Олон жилийн турш интернетийн аюулгүйн салбарт тус орон техникийн давуу талдаа түшиглэн, дур зоригоороо “аашилж”, их цар хэмжээтэй мэдээ мэдээлэл тандах, чагнах, хууль бусаар өгөгдөл хулгайлах зэрэг ажиллагаа явуулж ирсэн. "Призм Хаалга" -ны хэрэг, эсвэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил гаргаад удаагүй байгаа "АНУ-ын тандалтын холбоотон" -ны дуулиан зэрэг нь бүгд л тус орон кибер аюулгүй байдлын хамгийн их бусниулагч гэдгийг дэлхий нийтийн өмнө дахин гэрчилсэн.

Хятадын кибер аюулгүй байдлын салбарын нэр нөлөө бүхий аж ахуйн нэгжийн тайланд тусгаснаар, Америкийн Тагнуулын төв байгууллагын харъя кибер халдлагын мэргэжлийн байгууллага болох APT-C-39 нь Хятадын иргэний агаарын тээврийн судалгааны байгууллага, нефтийн салбар, интернетийн том оврын аж ахуйн нэгж болон засаг захиргааны байгууллага нэгжийн сүлжээг тасралтгүй 11 жил дайрч, Хятад улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүйн байдалд ноцтой заналхийлэл, хохирол учруулсан байна.

Америк бол Хятад улсад кибер халдлага явуулдаг хамгийн том орон гэдгийг гэрчлэх баримтууд зөндөө. Гэвч тэрээр өдгөө гэдрэгээ Хятад улсыг харлуулж, дэлхийн хамгийн том кибер халдлага үйлдэгч орон гэж хашхирч байгаа нь ёстой л “хулгай хийсэн хүн хулгайчийг барь” гэж хашхирсан юм болж байна.

Сүүлийн жилүүдэд Америкаар ахлуулсан НАТО кибер орон зайг “байлдааны шинэ талбар” хэмээн тодорхой заасан бөгөөд энэ талаарх байршуулалтаа эрчимжүүлсээр байгаа юм. Энэ нь улс орнууд хооронд интернет орчинд маргаан, мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хохироож байгаа юм.

Энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажилласан, эмх цэгцтэй Кибер орон зайн засаглалын дүрэм тогтолцоог байгуулахын тулд өнгөрсөн онд Хятад улсын “Олон улсын тоон өгөгдлийн аюулгүй байдлын тухай санаачилга”-ыг гаргасан бол хөгжиж буй орнууд маш идэвхтэй тусгал гаргасан, харин өрнөдийнхөн “дуугүй суусан” юм. Мэдээж тэд кибер орчин дахь “удирдах байр суурь”-иа алдахаас айсан л байх.

Бусдыг харлуулахаар дамжин өөрийгөө цайруулна гэж байхгүй. Өөрийн жанжлах байр сууриа алдахгүйн тулд юу ч хийхээс буцахгүй улс орон ямар ч зүйлийг хийхээс буцахгүй, ичихгүй л байх...