Хэнаньд хүчтэй аадар бороо орсны улмаас 1.24 сая хүн гамшигт өртжээ
2021-07-22 10:46:28  

Синьхуа Агентлагийн мэдээ, Сурвалжлагч 21-ний өдөр Хэнань мужийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх яаралтай хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, бүрэн бус статистикийн бүртгэлийн дагуу 16-ны өдрөөс хойш энэ удаагийн хүчтэй аадар бороо Хэнань хотын 89 сянь суурины 1 сая 240 мянга 737 хүн гамшигт өртөж, 25 хүн нас барж, 7 хүн холбоо тасарчээ. Тус муж онцгой байдлын үед 16 мянга 325 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, Хэнань мужийн хойд ба төв хэсэгт 17-ны өдрийн 8 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл түүхэнд ховор ширүүн үргэлжилсэн хур тунадас орж, мужийн олон хотуудад хүчтэй аадар бороо болон маш хүчтэй аадар бороо орсон байна.

Хүчтэй хур тунадасны улмаас Жэнжөү хотын суурин газарт ус ихээр үерлэж, метроны үйл ажиллагаа түр зогсож, төмөр зам, хурдны зам, иргэний агаарын тээврийн салбарт ноцтой нөлөөлсөн байна.