100 гаруй орон Хятад улсын вакцин хэрэглэхэд зөвшөөрөл олгожээ
2021-07-22 20:35:28  

100 гаруй орон Хятад улсын вакцин хэрэглэхэд зөвшөөрөл олгожээ_fororder_3

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 22-нд хэлэхдээ, өдгөө 100 гаруй улс орон Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин хэрэглэхийг зөвшөөрч, 30 орны удирдагч нээлттэй байдлаар Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн байна гэжээ.

7-р сарын 20-нд Шри-Ланкагийн Шри Жаяварденепура их сургууль Хятад улсын Синофарм вакцины үр дүнгийн тухай хийсэн судалгааны тайлангаа нийтэлснийг эх сурвалжид мэдээлжээ. Синофарм вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн 95% хувь нь эсрэг биетэй болох боломжтой, 81.25% хувьд нь саармагжуулах эсрэг биеийг өдөөн бий болгох боломжтойг судалгааны дүнд харуулжээ. Түүнчлэн Синофарм вакцин нь КОВИД-19 вирусийн мутаци орсон Дельта хувилбарт маш үр дүнтэйг тогтоосон байна.

Жао Лижянь хэлэхдээ: Илүү олон шинжлэх ухааны оновчтой дуу хоолой Хятад улсын үйлдвэрлэсэн вакцины нэр нөлөөг зөвтгөж, Хятад улсын үйлдвэрлэсэн вакцинд “аюулгүй, найдвартай” гэх үнэлгээг олгож байна. Энэ нь Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг бүрэн гэрчилж байна гэжээ.

 

\Уртнасан.\