Халдварын эх үүсвэрийг мөрдөх хоёр дахь шатны төлөвлөгөөг Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй
2021-07-22 16:00:36  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Хятадын вирусийн эх үүсьэрийг мөрдөн шалгах хоёр дахь шатны шалгалт хийхийг санал болгов, мөрдөн шалгах явцад Үханы далайн бүтээгдэхүүний захын судалгаа, Үханы вирус судлалын хүрээлэн зэрэг судалгааны байгууллагуудад хийх аудитын шалгалтыг багтаасан байна.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Зэн Ишинь 22-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хариулахдаа, энэ төлөвлөгөөнд "Хятадууд лабораторийн журмыг зөрчиж, вирус алдагдуулсан" гэх таамаглал дээр үндэслэн судалгаа өрнүүлэхийг оролдож байна. Энэ өнцгөөс харахад энэ төлөвлөгөөнд энгийн мэдлэгийг үл хүндэтгэсэн байдал, шинжлэх ухаанд итгэхгүй байх хандлага тусгагдаж байна. Зарим талаар энгийн мэдлэгийг хүндэтгэсэнгүй төдийгүй шинжлэх ухааныг зөрчиж байгаа гэж хэлж болно. Ийм төлөвлөгөөг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Зен Ишинь хэлэхдээ, шинэ коронавирусын эх үүсвэрийг мөрдөх ажил нь шинжлэх ухааны асуудал байх ёстой бөгөөд Хятадын засгийн газар уг вирусыг шинжлэх ухааны аргаар мөрдөх ажлыг үргэлж дэмжиж ирсэн. Гэхдээ бид эх үүсвэрийг мөрдөх ажлыг улстөржүүлэхийг эсэргүүцэж байна гэжээ.