Олимпын урианд шинэ агуулга нэмсэн нь ер бусын ач холбогдолтой
2021-07-22 17:25:19  

Олимпын урианд шинэ агуулга нэмсэн нь ер бусын ач холбогдолтой_fororder_2

Зуны олимпын 32 дахь наадам 7-р сарын 23-нд Японы Токиод нээлтээ хийнэ. Саяхан ОУОХ-ны 138-р удаагийн өргөтгөсөн хурлаар шийдвэр баталж, хүмүүсийн сонорт хоногшсон “илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” олимпын урианд “илүү эв нэгдэлтэй” (Together)гэх үгийг нэмсэн нь энэ удаагийн олимпын анхаарал татсан онцлох үйл явдлын нэг боллоо.

“Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” уриаг 1894 онд ОУОХ байгуулагдах үед орчин үеийн олимпыг үүсгэн санаачлагч Кубертин дурдсан байдаг. Энэ урианд “илүү эв нэгдэлтэй” гэх үгийг нэмсэн нь олимпын үзэл санаанд шинэ агуулга нэмсэн бөгөөд дэлхийн олон түмний хамтын хүсэл зорилтыг харуулж, дэлхий нийт хамтдаа тулгараад байгаа төрөл бүрийн сорилтыг ялан давахад чухал ач холбогдолтой юм.

Одоогийн нөхцөл байдлаас авч үзвэл КОВИД-19 халдвар дэлхий дахинд даамжирсаар байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт улам суларч, өрнөдийн зарим улс төрчид тасралтгүй геополитикийн зөрчил мөргөлдөөн, үзэл суртлын сөргөлдөөн үүсгэж, дэлхий нийтийг хагалан бутаргаж байна. Эдгээр нь орчин үеийн олимпын хөдөлгөөний “Хүн төрөлхтний эвсэг зохицонгуй байдлыг нэмэгдүүлэн, хамтдаа сайн сайхан дэлхийг байгуулах” үндсэн үнэ цэнд түрэлт болж байна.

Шинэ дөрвөн замын уулзварт байгаа хүн төрөлхтний хувьд, шилдэг, найрсаг, хүндэтгэл болон эв нэгдлийн олимпын үзэл санааг санаачлан, спортын үйл ажиллагаагаар зүйл бүрийн харш саад, мөргөлдөөнийг арилгаж, дэлхийн олон түмэн илүү эв нэгдэлтэй байхыг урамшуулан дэмжих нь урьд урьдын аль ч цаг үеэс илүү шаардагдаж байна. Хэрэг дээрээ өөр өөр улс орон, соёл иргэншилтэй тамирчид цар тахлын нөлөө бэрхшээлийг тэвчин Токиод хүрэлцэн ирсэн үед олимп нь “дэлхий нийт хамтдаа цуглах”-ын хамгийн чухал ач холбогдлыг биелүүлж чадах юм. Олимпын урианд “илүү эв нэгдэлтэй” гэх үгийг нэмсэн нь хүн төрөлхтөн ирээдүйн олон сорилтыг ялан давахад эрч зориг, хүчин чадал авчирч буй нь нэн чухал юм.

Олимпын урианд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал нь хүн төрөлхтний нийгмийн өрсөлдөөнийг зохицуулахад амь хувиа хичээх бус, харин хувь заяагаа хамтатгах нь хамгаас чухал гэдгийг хүмүүст сануулж байгаа бус уу? Олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, эсвэл уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тэмцлийн аль алинд нь эв нэгдэл бол хамгийн хүчтэй зэвсэг мөн.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулагч орны хувьд Хятад улс энэ удаад хилийн чанадад тэмцээнд оролцсон түүхэнд бие бүрэлдэхүүнээр хамгийн өргөн төлөөлөгчдөө томилсон бөгөөд цар тахлын сэргийлэлтийн хамгийн хатуу бодлогыг баримталж байна. Энэ нь Хятадын тал бодит үйл ажиллагаагаар олимпын шинэ уриаг хэрэгжүүлж, дэлхий нийтийн эв нэгдэл, сорилтыг хамтдаа давахад шинэ хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Улс орнууд “бид бол салж болшгүй хамтын цогц” гэдгийг танин мэдсэн үед дэлхий нийт урт хугацаагаар хамтдаа хөгжин дэвшиж чадах юм. Энэ нь мөн олимпын шинэ урианы хамгийн чухал үнэ цэнэ юм.

 

 

\Уртнасан.\