Францад батлагдсан шинэ тохиолдлын 90 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй байна
2021-07-22 10:50:12  

Синьхуа Агентлагийн мэдээ, Францын Ерөнхий сайд Кастей 21-ний өдөр тус улсын КОВИД-оор батлагдсан өвчтөний 90 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүс гэж мэдэгдэж, олон нийтийг идэвхтэй вакцин хийлгэхийг уриалав.

Кастей Францын телевизийн нэгэн нэвтрүүлэгт коронавирусийн шинэ хувилбар дельта вирус нь нэн илүү халдварлах хүчин чадалтай байгаагийн улмаас тус улсад өнгөрсөн долоо хоногт халдвараар оношлогдсон тохиолдлын тоог 140% -иар өсгөхөд хүргэсэн юм. 20-нд шинээр бүртгэгдсэн 18 мянга гаруй тохиолдлын 96% нь коронавирусийн эсрэг вакцинаа хийлгээгүй байна гэжээ.

Кастей Францын ард түмнийг вакцинжуулалтыг идэвхтэй хийхийг уриалав.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, 20-ны оройны байдлаар Францын иргэдийн 56.6% нь дор хаяж нэг тун коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд хүмүүсийн 46.4% нь вакцинжуулалтыг хийж дууссан байна. Мэргэжилтнүүд Дельта омог зэрэг халдварт вирусын эсрэг сүргийн дархлаа бүрдүүлэхийн тулд хүн амын 90 гаруй хувийг вакцинжуулах шаардлагатай гэж үзэж байна.

Францын нийгмийн эрүүл мэндийн салбараас 21-ний өдөр нийтэлсэн мэдээллээр, тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 21 мянга 539 хүн халдвараар оношлогдсон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 5 сая 911 мянга 601 тохиолдол батлагдсан байна.