Үндэстний эв нэгдлийн тухай Ши Жиньпин ингэж зүйрлэн хэлэв
2021-08-29 21:40:34  

Үндэстний эв нэгдлийн тухай Ши Жиньпин ингэж зүйрлэн хэлэв_fororder_图片 1

“Анар жимсний үр мэт нягтран нэгдэх хэрэгтэй”. Энэ бол Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин үндэстнүүдийн эв нэгдлийн тухай зүйрлэл юм.

Үндэстний эв нэгдлийн тухай Ши Жиньпин ингэж зүйрлэн хэлэв_fororder_图片 3

ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин үндэстний цөөнхийн бүс нутгаар олон удаа ажилласан байдаг. Зөвхөн 2021 он гэхэд тэрээр Гүйжөү, Гуанши, Хөхнуур, Төвөд зэрэг муж, өөртөө засах оронд ажилласан бол одоогоос нэг л сарын өмнө тэрээр ТӨЗО-д ажиллахдаа, “Манай 56 үндэстэн бол Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогц юм. Бид эв санаагаа нэгтгэн, ХКН-аар удирдуулж, Хятадын онцлогтой социализмын замыг баримталдаг л юм бол үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын зорилтыг лавтай биелүүлж чадна” гэсэн юм.

2014 оны 5-р сарын 28-нд, Шиньжяны тухай ХКН-ын Төв хорооны ажлын II хуралдаан дээр Ши Жиньпин, “олон үндэстнүүд харилцан ойлголцож, харилцан хүндэтгэн, харилцан багтаамжтай байж, харилцан суралцаж, харилцан дэмжиж, нягтран нэгдэх хэрэгтэй” гэв.

2016 оны 5-р сарын 24-нд, Хармөрөн мужид ажиллахдаа Ши Жиньпин, “Би үндэстний цөөнхүүдийг байнга анхаардаг. Үндэстнүүд анар жимсний үр мэт нягтран нэгдэж байж Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх явцад хамтаар урагшлан хөгжиж чадна” гэжээ.

Үндэстний эв нэгдлийн тухай Ши Жиньпин ингэж зүйрлэн хэлэв_fororder_图片 2

2017 оны 10-р сарын 18-нд, ХКН-ын 19-р бүгд хурлын тайланд Ши Жиньпин, “үндэстний тухай намын бодлогыг тууштай хэрэгжүүлж, үндэстнүүдийн эв нэгдлийн тухай боловсролыг гүнзгийрүүлж, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын үзэл танилтыг бэхжүүлж, үндэстнүүдийн солилцоо, хэлхээ холбоог нэмэгдүүлж, олон үндэстэн ястныг анар жимсний үр мэт нягтруулж, хамтдаа зүтгэн, хамтаар хөгжих хэрэгтэй” гэсэн юм.

2019 оны 7-р сарын 15-нд, ӨМӨЗО-д ажиллахдаа Ши Жиньпин, “олон үндэстэн хамтаар Хятадын үндэстнүүдийн хөгжлийг ахиулж, анар жимсний үр мэнд нягтран нэгдэх хэрэгтэй” гэв.

2019 оны 9-р сарын 27-нд, Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшилд гарамгай хувь нэмэр оруулагчдыг урамшуулан шагнах ёслол дээр Ши Жиньпин, “Бид эрхбиш үндэстний тухай намын онол, бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, хамтаар эв санаагаа нэгтгэж байж л хамтын хөгжлийг биелүүлнэ. Бид анар жимсний үр мэд нягтран нэгдэж байж л Хятадын үндэстнүүдийн хувь заяаны хамтын цогцыг байгуулж чадна” гэв.

Үндэстний эв нэгдлийн тухай Ши Жиньпин ингэж зүйрлэн хэлэв_fororder_图片 4

2021 оны 6-р сарын 8-нд, Хөхнуур мужид ажиллахдаа Ши Жиньпин, “Хятадын үндэстнүүдийн том гэр бүлд олноороо анар жимсний үр мэт нягтран нэгдэж, харилцан тусалж байж л аугаа их сэргэн мандлыг биелүүлж чадна” гэжээ.

Анар жимснээс гадна, Тэрээр бас “тоорой мод”, “нүдний цөцгий”, “амь нас” зэрэг үгээр үндэстнүүдийн эв нэгдлийг зүйрлэж байсан юм.