2018 оны Пёнчаны өвлийн олимпод 5G-гээр шууд дамжуулах технологи анх удаа олимпын наадамд ашиглагдаж, саяхан өндөрлөсөн Токиогийн олимпод 5G тохиологи нь нэн олон зүйлийн хэрэглээг дэмсэн байна. Жишээлбэл дарвуулт завины тэмцээний явцад 5G тохиологийг ашиглан дохиог буцаан дамжуулж, тэмцээний байдлыг 4k өргөн дэлгэлцээр үзэгч олонд хүргэж, усанд сэлэлтийн тэмцээний явцад 5G болон AR төхөөрөмж ашиглан тамирчдын тэмцээнд анхаарал хандуулахын зэрэгцээ нарийвчилсан илүү олон спортын тоон өгөгдлийг үзэх боломжийг бүрдүүлжээ. Тэгвэл удахгүй болох 2022 Бээжингийн өвлийн олимпод 5G нь ямар шинэ бүтээмжтэйгээр өндөр түвшинд ашиглагдах бол? 9-р сарын 1-нд хуралдсан 2021 оны Дэлхийн 5G тохиологийн хурлын “5G хийгээд оюунлаг өвлийн олимп форум” дээр тус салбарын зүтгэлтнүүд хариулт өгчээ. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
“Энэ бол харайлтын тавцан, энэ тавцангаас хийх зураглалд, бид тамирчдын биеийн хөдөлгөөнийг бүх өнцгөөс зурагласан видео бичлэг авах боломжтой бөгөөд бичлэгийг давтах, хөдөлгөөний агшиныг барих зэргийг гүйцэтгэж болох юм.”
Хятадын Үндэсний биеийн тамир спортын ерөнхий хорооны Өвлийн спортын хяналт удирдлагын төвийн дэд дарга Хун Пин өвлийн спортын дасгал бэлтгэлд 5G зэрэг мэдээллийн технологийг хэрэглэсэн байдлыг танилцуулахдаа дээрх үгийг хэллээ. Эдгээр технологи нь тамирчид хөдөлгөөнөө өөрчлөн сайжруулахад технологийн туслалцаа олгох боломжтой юм.
“Бид бэлтгэл дасгалын цаг тутмын хяналт болон нисэх аппаратын тоон өгөгдлийг нэгтгэж, 5G технологийг ашиглан дамжуулж, оффлайн, онлайны олон орчин нөхцөлд хэрэглэх боломжийг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ цанын талбайд 5G болон UWB технологийг ашиглаж, тамирчдад илүү бүрэн, оновчтой тоон өгөгдлийн үнэлгээ хангаж, түүнчлэн эдгээр мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг баталгаажуулсан байна.”
Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны тоо бүртгэлээс үзвэл, 5G-г бизнесийн зориулалтаар ашиглаж эхэлснээс хойших хоёр жилд Хятад улсын 5G-гийн хэрэглээний програмууд 10 мянгаас давж, болд төмөр, цахилгаан эрим хүч, уул уурхай зэрэг улс ардын эдийн засгийн 22 чухал салбар болон холбогдох салбаруудыг хамарч, маш баялаг хэрэглээний хувилбарууд бий болжээ. Өдгөө Бээжингээр жишээлэхэд хотын бүс болон дэд бүсийн хэмжээнд 5G сүлжээтэй болж, хотын бүс болон холын дүүргийн гол гол газруудад 5G-гийн нийтлэг хэрэглээ оновчтой нэвтэрч, өвлийн олимпын бүх ордон заал, зам харгуйд 5G-гийн дохиотой болж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод 5G-г өргөнөөр ашиглах суурь нөхцөлийг сайтар бүрдүүлээд байна. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны Технологийн хэлтсийн дарга Юй Хун ийн танилцууллаа.
“Оюунлаг талбай заалын бүтээн байгуулалтын хувьд Үндэсний тэшүүрийн ордон 5G сүлжээг бий болгож, ордон заалын үйл ажиллагааг дэмжих сүлжээний урсгал, видео бичлэгийг боловсруулах нөхцөл бүрдүүлэв. Үндэсний биеийн тамирын цэнгэлдэх хүрээлэн 5G-д суурилсан эрчим хүчний хяналт удирдлага, тоног төхөөрөмжийн хяналт, аюулгүй байдлын сэргийлэлт болон зам тээврийн зохицуулалт зэргийг байгуулсан юм. 5G болон AI технологиор дамжин, ордон талбайд илүү баялаг замын удирдлагын болон үйл ажиллагааны мэдээллийг хангаж, лавлагаа өгөх үйлчилгээ үзүүлэх болно.”
Үүнээс гадна, оюунлаг нөхцөлд тэмцээнийг үзэхийн хувьд, 5G+VR технологиор шууд дамжуулалт хийхийг нэгэнтээ өвлийн олимпын туршилтын үйл ажиллагааны үеэр ашиглаж баталгаажуулжээ. Ингэснээр наадам тэмцээнийг үзэгч олон цаг тухайд нь, виртувалын болон дурын өнцгөөс хэт өндөр нарийвчилсэн үзүүлэлтээр хүлээн авах боломжтой болжээ. Энэ талаар Юй Хуны танилцуулсныг үргэлжлэн сонсъё.
“Тэмцээнийг сонирхогчид ахуй талбайгаас 5G сүлжээг ашиглан зураг болон видеог цаг хожигдолгүйгээр илгээж болох нь тэмцээн сонирхогчдын интерактивийг ихээхэн нэмэгдүүлэх болно, энэ нь 3G, 4G-гийн үед бол биелэгдэшгүй зүйл юм. Бээжин-Жачхүү чиглэлийн хурдны төмөр замд ч 5G-гийн дохиотой болж, зураг үсгийн мэдээллийг тун хялбархан нөхцөлд илгээх боломжтой болсон бөгөөд мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид хурдны галт тэргэн дээр сувалжилга хийхэд дэмжлэг болох юм. Түүнчлэн хөдөлгөөнт орчинд хэт өндөр нарийвчлалын үзүүлэлтээр шууд дамжуулах, өөр өөр төрлийн хэлийг цаг тухайд нь орчуулах үйлчилгээ байгаа нь үзэгчид жуулчдын хэл яриагаар саадгүй нэвтрэлцэхэд дөхөм нөхцөл хангах юм.”
Ахуй талбайд нь очоогүй үзэгчдийн хувьд, холбогдох терминал ашиглан 5G+VR технологиор гэрээсээ ахуй талбайд нь үзэж байгаатай адилхан мэдрэмжээр тэмцээнийг үзэж болох юм. Бээжингийн Шуудангийн их сургуулийн Шинжлэх ухаан технологийн судалгааны газрын дэд дарга Чяо Шючюань энэ тухай танилцуулаа.
“Ахуй талбайд холбогдох 360 градусын панорамик камер байруулан, дохиог 5G сүлжээгээр цаг хожигдолгүй дамжуулах боломжтой. Хэрэглэгчид гэрээсээ, эсвэл ажлын оффисээсээ VR шилтэй л юм бол тэмцээнийг өөр өөр цэгээс, тэмцээний ахуй талбайд нь байгаа мэтээр үзэх боломжтой. Шинжлэх ухаан технологи бол өвлийн олимпын чухал онцлог тал болно. Хэрэглэгчид тэмцээн үзэхдээ, давталт бичлэгээс өөр өөр тамирчдын ур авъясыг илүү сайн харьцуулан үзэж болох талтай. Жишээ нь тухайн тамирчны ямар тоон үзүүлэлт нь харьцангуй сайн байгааг мэдэж болох юм. VR технологийн хэрэглээ болон 5G-г нэгтгэснээр, үзэгчдийн тэмцээн үзэх нөхцөл мэдрэмжийг улам ч дээшлүүлж болох юм.”
Хятадын Инженерийн Академийн академич Жан Пин харин 5G багцаар дэмжигдсэн өвлийн олимпын хөдөлгөөнт сүлжээний үйлчилгээгээр ухаалаг жижиг сууринд хангасан үүлэн дамжуулалт, оюунлаг тасалбар, оюунлаг талбай заал, халдварын сэргийлэлтын бүртгэл зэрэг багц үйлчилгээний талаар танилцуулав. Эдгээр хэрэглээг Бээжингийн өвлийн олимп өндөрлөсний дараа хотуудын менежментэд ашиглаж болох юм гэж тэрбээр ярилаа.
“Эдгээр технологийг зөвхөн өвлийн олимпын наадамд ашиглах төдий бус, өвлийн олимпын дараа, ирээдүйн хотын засаглалын тал дээр ч үргэлжлэн ашиглахад хувь нэмэр оруулж болно. Энэ нь мөн өвлийн олимпиос бий болгосон өвийн хувиар нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэх болно.”
\Уртнасан.\