Хонконгийн асуудлаар хуурамч өгөөмөр сэтгэл гаргаж байна
2021-09-09 20:03:40  

    Хонконгийн цагдаагийнхан 8-ны өдөр “Хонконгийн иргэдийн эх оронч ардчиллын хөдөлгөөний холбоо”-ны холбогдох гишүүдийг хуулийн дагуу баривчилсантай холбоотойгоор Бээжингийн цагаар 8-ны орой, 9-ны өглөө, Их Британийн ГЯ-ны сайд Доминик Рааб болон Америкийн төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар нийгмийн сүлжээн дээрээ нийтлэл гаргаж, “Хуулийг хэтрүүлэн хэрэглэж байна”, “адилгүй санал”-ыг дарж байна гэх зэргээр гүтгэв.  “Хонконгийн иргэдийн эх оронч ардчиллын хөдөлгөөний холбоо” нь “Гадаадын төлөөлөгч” болсон жинхэнэ дүрийг   эдгээр үг яриа харуулсан байна. Мөн Хонконгийн цагдаа нарын энэ удаагийн хуулийн дагуу үйл ажиллагаа нь зөв, шаардлагатай болохыг дахин нотолж, Америк, Их Британийн зарим улс төрчдийн хуурамч өгөөмөр сэтгэл, давхар стандартыг бүрэн харууллаа.

Хонконгийн асуудлаар хуурамч өгөөмөр сэтгэл гаргаж байна_fororder_3

   “Хонконгийн иргэдийн эх оронч ардчиллын хөдөлгөөний холбоо” нь байгуулагдсан цагаасаа гадаадын дайсагнагч хүчний улс төрийн багаж болсон юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн турш “Хонконгийн иргэдийн эх оронч ардчиллын хөдөлгөөний холбоо” үймээн дэгдээсэн цуглааныг зохион байгуулахаас “Нэг улс хоёр систем”-ийн үндсэн төрийн бодлогыг илэн далангүй муулж, Хонконгт “Өнгөт хувьсгал”-ийг гаргахаар оролдоход хүрсэн юм. Хонконгийг эмх замбараагүй болгосон тэдний үйл ажиллагаа нь үндэс баримттай бөгөөд гадаадын хүчинд үйлчилж байгаа дүр төрх нь ил тод юм.
 Хонконгийн цагдаагийнхан “Хонконгийн иргэдийн эх оронч ардчиллын хөдөлгөөний холбоо” -г  “Гадаадын төлөөлөгч” хэмээн үзэх үндэслэлтэй бөгөөд 8-р сарын 25-нд холбогдох баримтаа дэвшүүлэхийг тэдэнд бичгээр  шаардсан юм. Гэхдээ  “Хонконгийн иргэдийн эх оронч ардчиллын хөдөлгөөний холбоо” -ны дэд дарга Зөү Шинтун зэрэг хүмүүс хуулиас зөрчсөн сэжигтэй зүйлээ нууж далдлан, хүлээн зөвшөөрөөгүй дээрээ илэн далангүй эсэргүүцэл илэрхийлсэн байна. Ийм нөхцөл байдалд 9-р сарын 8-ны өдөр Хонконгийн цагдаагийнхан Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн заалтын дагуу тус байгууллагын холбогдох гишүүнийг баривчилсан юм. Үүгээр дамжин хуулийг эрхбиш сахих, хуулийг чанд хэрэгжүүлэх, хуулиас зөрчвөл хариуцлага тооцох хуулийн засаглалын зарчимд нийцэж, шударга ёсыг хамгаалж буйгаа харууллаа.

Хонконгийн асуудлаар хуурамч өгөөмөр сэтгэл гаргаж байна_fororder_4

Энэ оны 1-р сарын 6-нд Вашингтонд өргөн цар хүрээтэй жагсаал зохион байгуулж, эсэргүүцэгчид Америкийн капиталыг дайрсан юм. Америкийн зарим улс төрчид тэд даруйд нь “Үймээн” дэгдээж, “Улс төрийн эргэлт гаргах” гэж байна хэмээн шүүмжилж, “Үймээн дэгдээгчдэд хуулийн шийтгэл үзүүлэх”-ийг шаардаж байсан юм. Түүнээс өмнө 2011 оны үед Лондон зэрэг газарт үймээн үүсэхэд Их Британийн ерөнхий сайд цагдаагийнханд эрх олгож, өндөр даралтат усан буугаар үймээн үйлдэгчдийг зайлуулсан бөгөөд үймээнийг нь “Гэмт хэрэг” хэмээн шууд шүүмжлэн буруушаасан билээ. Гэхдээ өнөөдөр Хонконгтой холбоотой асуудлаар Америк, Их Британийн улс төрчид хуулийн “давхар стандарт”-ыг хэрэгжүүлж, хуулийг талхидаж байгаа бөгөөд Хонконгийг замбараагүй болгох улс төрчдийн  оролдлогоо ил болгосон юм.
Өнөөдөр Хонконгийг Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөгөөнд хамруулан, Шэньжэнь Хонконгийн хамтын ажиллагааны Чяньхай бүсийг өргөтгөн байгуулж байгаа бөгөөд Хонконгийн замбараагүй байдлыг засаж, хөгжүүлэх түүхийн урсгалыг хориглохын аргагүй юм. Америк, Их Британийн улс төрчид “Хуурамч өгөөмөр сэтгэлийн шоу” хийх хэрэггүй, бодит байдлыг хүндэтгэн, түүхийн урсгалыг дагаж, Хятадын үйл хэрэг болон Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн хуулийн засаглалд хөндлөнгөөс оролцохоо даруй зогсоох хэрэгтэй.