Хятад Америкийн харилцаа Америкийн үйл ажиллагаатай холбоотой
2021-09-11 11:14:16  

Бээжингийн цагаар 9-р сарын 10-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Жо.Байдений хүсэлтээр түүнтэй утсаар ярьж, Хятад Америкийн харилцаа, хоёр талын анхаарал хандуулж буй холбогдох асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүнзгий, өргөн хүрээнд стратегийн чанартай солилцжээ.

Хятад Америкийн харилцаа Америкийн үйл ажиллагаатай холбоотой_fororder_微信图片_20210911112536

Энэ жилийн битүүнээс хойших 7 сарын хугацаанд хоёр төрийн тэргүүн анх утсаар ярьж байгаа нь энэ юм. Ши Жиньпин утсаар ярихдаа, “Хятад Америкийн харилцаа нь сайн болж чадах эсэхийн сонгох сэдэв биш харин хэрхэн сайн байлгах тухай заавал хийх ёстой сэдэв юм. ” гэжээ. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, хамгийн том хөгжингүй орны хувьд Хятад Америк харилцаагаа сайтар зохицуулж чадах эсэх нь дэлхий дахины ирээдүйн хувь заяатай холбоотой бөгөөд хоёр орны эрхбиш сайхан хариулах ёстой “Зууны асуулт” юм.

Өдгөө Хятад Америкийн харилцаа урьд өмнө байгаагүй бэрхшээлд тулгарч буйн шалтгаан нь Америк Хятад улсын талаар стратегийн том буруу үнэлгээ хийж, Хятад улсыг “Дайснаа хэмээн төсөөлж”, Хятад улсын доод шугамыг байнга сорьж, дэлхийн өнцөг булан бүрээс Хятадыг дарах оролдлого хийж буйтай холбоотой юм. Асуудлыг шийдвэрлэхэд үндэс шалтгааныг нь тодруулах шаардлагатай. Хятад Америкийн харилцааг сайжруулах гэвэл Америк Хятад улсад чиглүүлсэн буруу бодлогоо өөрчилж, Хятад улсыг заналхийлэл, өрсөлдөгч хэмээх ойлголтоо шинэчилж, Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хохироох үйлдлээ зогсоох хэрэгтэй.

Энэ удаагийн утсаар ярьсан явдал нь Америкийн ерөнхийлөгч Жо. Байден хамтран ажиллах дохиог санаачилгатай гаргаж буйг харуулсан юм. Тухайлбал тэрээр Америк Хятадын харилцаа нь дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа гэж үзээд хоёр тал өрсөлдөхөөс болж мөргөлдөөнд хүрэх учиргүй зэргээр ярьж байсан юм.

Хэлээд л болох биш хамгийн гол нь хийхийг нь харах ёстой. Хятад Америкийн төрийн тэргүүн битүүнд утсаар ярих үед Жо. Байден: Хятад Америк мөргөлдөөн, эндүүрэл, буруу үнэлгээнээс зайлсхийх шаардлагатай гэсэн юм. Гэхдээ 7 сарын турш Хятад улсыг хязгаарлах зорилготой Америкийн үйлдэл шат өгссөөр л байгаа. Энэ талаас авч үзвэл Вашингтоны үг яриа чухал, гэхдээ авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь бүр ч чухал, амлалтаа жинхэнэ биелүүлэх нь юунаас ч чухал юм.

Хятад Америк хамтран ажиллавал хоёр орон болон дэлхий ертөнц ашиг шимийг нь хүртэнэ. Хятад Америк хэрэв сөргөлдвөл хоёр орон болон дэлхий ертөнц хорыг нь амсана гэдгийг түүхийн үнэн болон бодит байдал нотолсоор ирлээ. Нэмж дурдахад Америк нэг талаар Хятад улсад цохилт өгөн дарж, нөгөө талаар Хятад улс ямар ч нөхцөл дурдалгүй хамтрахыг хүсэж болохгүй. Америк хэрэв Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй юм бол стратегийн ухаан санаа, бодит үйл ажиллагаагаараа хоёр төрийн тэргүүний хамгийн сүүлийн үед утсаар ярьсан үзэл баримтлалыг бодитой хэрэгжүүлж, “Зууны асуулт”-ыг зөв хариулах хэрэгтэй. Энэ нь Хятад Америкийн хоёр иргэдийн хамтын ашиг сонирхол төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт юм.