Ши Жиньпин Олон улсын ардын соёл урлагийн их наадамд баярын захидал илгээв
2021-09-15 21:04:43  

9-р сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2021 “Бүс ба зам”-Урт цагаан хэрэм хэмээх олон улсын ардын соёл урлагийн их наадамд баярын захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Харилцааны ачаар соёл иргэншил өнгөлөг байдаг. Миний бие “бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн 8 жилийн турш, талуудын оролцоо болон хамтын чармайлт дор “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах явдал идэвхтэй үр бүтээл олж, улс орны ард түмний сайн сайхны төлөө байх явдлыг ахиулж, үндэсний соёл иргэншлийн харилцаа хэлэлцээрийг хамтдаа байгуулахыг ахиулсан юм. “Бүс ба зам”-Урт цагаан хэрэм хэмээх олон улсын ардын соёл урлагийн их наадамыг зохион байгуулах нь Торгоны зам хийгээд Цагаан хэрэм гэх дэлхийн соёлын өвийн үнэ цэнийг сурталчлахад тустай байж, олон орны ардын соёл урлагийн хөгжилд индэр хангаж, бүх орны ард түмний харилцаа холбооны гүүрийг байгуулж, өөр өөр соёл иргэншил хоорондоо харилцан суралцах холбоосыг бий болгосон байна. Хятад улс эрх тэгш, харилцан суралцсан, яриа хэлцэлтэй, багтаамжтай соёл иргэншлийн үзэл баримтлалыг хэзээд баримталж, олон оронтой “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахыг ахиулж, найрсаг мөртөө адил бус байхыг баримталж, сайн сайхнаа хамтадгахыг санаачилж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.