Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ван И-тэй уулзав
2021-09-15 21:31:26  

Орон нутгийн цагаар 2021 оны 9-р сарын 15-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Сөүлд албан ёсны айлчлалаар очсон Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ван И-тэй уулзав_fororder_1631705635644_737_1258x840

Мүүн Жэ Ин, Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ хүргэж, Өмнөд Солонгос Хятадын харилцааг Өмнөд Солонгосын тал маш их чухалчилдаг тухайгаа илэрхийлэв.

Ши Жиньпиний дотно мэндчилгээг Ван И бээр Мүүн Жэ Ин-д уламжлав, Ван И хэлэхдээ: Хятад, Өмнөд Солонгос бол салж чадахгүй ойр дотны хөршүүд бөгөөд харилцан ашигтай, хамтдаа хождог түншүүд юм, иймээс бид хамаатан садныхаа адил байнгын харилцаатай байх ёстой. Хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдамжийн дагуу Хятад, Өмнөд Солонгосын харилцаа эрүүл хөгжлийн эрч хүчээ хадгалж, цар тахлын эсрэг хамтарсан тэмцэлд хоёр орны найрамдал улам гүнзгийрэв. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх боломжийг ашиглаж, Хятад Өмнөд Солонгосын харилцааны ирээдүйн хөгжлийн хорооны гүйцэтгэх үүргийг бүрэн дүүрэн бадруулж, ойрын 30 жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар баялаг ирээдүйтэй, орчин үеийн байдлыг харуулсан, хэрэгжих бүрэн боломжтой сэтгэхүй, арга хэмжээг дэвшүүлж, хоёр орны харилцааг улам ихээр хөгжүүлэхийг дэмжих ёстой гэжээ.