Энэхүү "Шүүх" нь дэлхийн терроризмын эсрэг ололт амжилтыг уландаа гишгэж байна
2021-09-15 14:57:29  

Энэхүү "Шүүх" нь дэлхийн терроризмын эсрэг ололт амжилтыг уландаа гишгэж байна_fororder_锐评

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Их Британид "Уйгурын тусгай шүүх" гэж нэрлэгдэж байгаа шүүх нь хоёр дахь шүүх хурлаа өндөрлүүжээ. Ойлгодоггүй хүмүүс түүнийг үнэхээр шүүх гэж бодох магадгүй, гэхдээ энэ нь олон улсын эрх зүйд ямар ч үндэслэл, нөлөө байхгүй, хуурамч нэр зүүсэн “Шүүх” бөгөөд "Шүүх хурал" гэж нэрлэж байгаа нь шүүхийн үйл явц биш, харин Хятадын эсрэг өөрөө удирдсан жүжиг юм.

Олон нийтийн мэдээллээр бол "Уйгурын тусгай шүүх" гэж нэрлэгдэж байгаа байгууллага нь Их Британид батлан даалтаар хязгаарлагдмал хувийн компани хэлбэрээр байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Санхүүжилтийг голчлон салан тусгаарлах үзлийг дэмжигч, Хятадын эсрэг "Дэлхийн Уйгурчуудын Холбоо" -ноос гаргадаг. "Дэлхийн Уйгурчуудын Холбоо" нь байгуулагдсан цагаасаа НҮБ -ын Аюулгүйн Зөвлөлөөс хүлээн зөвшөөрсөн террорист байгууллага болох "Зүүн Туркистан Исламын Хөдөлгөөн" -тэй холбоотой бөгөөд Шиньжянд хүчирхийлэл, алан хядагч салан тусгаарлах ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ. Илүү гүнзгий харвал "Дэлхийн Уйгурчуудын Холбоо" нь АНУ -ын Үндэсний ардчиллын сангийн дэмжлэгтэй байдаг.

Мэдээжийн хэрэг, "Уйгурын тусгай шүүх" хэмээгч нь Хятадын эсрэг багаж хэрэгсэл болох юм. "Шүүх хурал" гэж хэлж байгаа нь "Шиньжяны худал үйлдвэрлэлийн гинжин хэлхээ" -ний хуучин мэх юм, тэд Шиньжянд хэзээ ч очиж байгаагүй "шинжээч" гэж нэрлэгддэг хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулж, Шиньжяны хэргийн талаар гомдол гаргаж, "албадан хөдөлмөрлүүлэх","үндэстэн ястныг устгах" гэх мэт худал цуурхал зохиосоор байна ...

"Уйгурын тусгай шүүх" хэмээгчийн хоёр дахь удаагийн  "шүүх хурал" нь "9.11" террорист халдлагын 20 жилийн ойн хэрэгтэй цаг хугацаа зэрэгцэж байна. Энэ үед Шиньжяны эсрэг цуу яриа, гүтгэлэг гаргаж буй Хятадын эсрэг хүчнүүд нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцоод зогсохгүй дэлхийн терроризмын эсрэг ололт амжилтыг уландаа гишгэсэн хэрэг болохыг  тэмдэглэх нь зүйтэй болов уу.

"Уйгурын тусгай шүүх" гэгч нь үнэндээ Америк болон барууны хүчний улс төрийн залилангийн гар хөл гэдгийг дэлхий нийт хэдийнээ харсан. Хэчнээн зүсээ хувиргасан ч "хуурамч шүүх" -ийн мөн чанарыг өөрчилж чадахгүй. Террорист хүчнүүдийг дэмжиж байгаа Хятадын эсрэг барууны хүчнүүд хүчин чармайлтаа хий дэмий үрэхээ болих хэрэгтэй. Тэд терроризмын эсрэг сонголттой тэмцэхийн муу үр дүнг амсаж үзээгүй гэж үү?