Афганистаны сэргээн босголтод АНУ дахин саад болохоо болих хэрэгтэй
2021-09-15 20:14:56  

15-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь хэлэхдээ: Афганистаны эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа хийгээд энх тайвнаар сэргээн босгох үйл хэрэгт АНУ дахин саад болохоо болих хэрэгтэй гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, 9-р сарын 13-нд Афганистаны Талибаны хэвлэлийн төлөөлөгч Шахин хэлэхдээ: АНУ Афганистаны хөрөнгийг царцаасан байдлаа цуцалж өгөх ёстой, учир нь эдгээр хөрөнгө бол Афганистаны ард түмний өмч юм. Афганистаны өнөөгийн эдийн засгийн байдал маш хүнд байгаа бөгөөд АНУ-ын энэ үйлдэл Афганистаны ард түмэнд чиглэсэн байна. Афганистаны түр засгийн газар АНУ-аас Афганистаны хөрөнгийг царцааснаа цуцлахыг шаардахын тулд хууль ёсны бүхий л арга хэмжээг авах болно гэжээ.

Зао Лижянь холбогдох асуултад хариулахдаа: “Шахин зөв хэлсэн байна. Эдгээр хөрөнгө Афганистанд харьяалагдах учраас Афганистаны ард түмэнд зарцуулах ёстой, АНУ үүнийг үндэслэлгүйгээр царцааж болохгүй. Афганистаны хууль ёсны шаардлагыг АНУ хүлээн авч, дарамт шахалт, хориг арга хэмжээнээс татгалзаж, Афганистаны эдийн засаг, ард түмний амьжиргаа хийгээд тайван замаар сэргээн босгох үйл хэрэгт саад тотгор учруулахаа болих хэрэгтэй” гэжээ.