Гурав "өөрчлөгдөхгүй"! Энэ бол дэлхий нийтээр хүсэн хүлээж буй нээлтийн дуу хоолой юм
2021-11-05 18:35:57  

Гурав "өөрчлөгдөхгүй"! Энэ бол дэлхий нийтээр хүсэн хүлээж буй нээлтийн дуу хоолой юм_fororder_锐评

"Бид энэ жил үзэсгэлэнд дөрөв дэх удаагаа оролцож байна. Импортын Экспод оролцсон худалдаачны хувьд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа "хөрөнгө оруулагчид" болсон байна." Хятадын олон улсын импортын экспод оролцсон тухай ололт амжилтын талаар ярихад Америкийн Qualcomm компанийн Хятадын бүсийн ТУЗ-ийн дарга Мэн Пү маш их баяртай байлаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний орой Хятадын олон улсын импортын 4 дэх экспогийн нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавихдаа тэрээр гурван "өөрчлөгдөхгүй" гэж хэлсэн нь бүр ч их урам өгсөн юм. Тухайлбал, "Хятадын дээд түвшний нээлттэй харилцааг өргөжүүлэх шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, хүртээмжтэй, олон нийтэд ашигтай, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэлд ахиулах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй."

Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэхийн тулд хэлснээ хийнэ. Өнгөрсөн онд Хятад улс 3 дахь удаагийн Импортын Экспо дээр зарласан нээлттэй арга хэмжээг үндсэндээ хэрэгжүүлсэн. Энэхүү Импортын Экспо дээр Хятад улс нээлттэй байдлаа үргэлжлүүлэн "томруулах", тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын хүлээн зөвшөөрөх сөрөг жагсаалтыг цаашид бууруулах, "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих аж үйлдвэрийн каталог"-ыг шинэчлэн, өргөжүүлэх, туршилтын чөлөөт бүсийн хил дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалт гаргах зэрэг арга хэмжээг зарлажээ.

Өнөөдөр Хятад улс 1 тэрбум 400 сая гаруй хүн амтай, 400 сая гаруй дундаж орлоготой хүн амтай бөгөөд жил бүр 2.5 их наяд ам.долларын бараа, үйлчилгээ импортолж байна. Жилээс жилд хөгжиж буй Импортын Экспо нь Хятадын зах зээл дэлхийн компаниудад асар их татагдаж байгааг бүрэн харуулсан юм.

Энэ жил Импортын Экспод 127 улс орон, бүс нутгаас нийт 3000 шахам компани оролцсон бөгөөд оролцогч орнууд таван тив даяар хөгжингүй, хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудыг хамарсан байна. Нэмж дурдахад, Импортын Экспод оролцсон Fortune 500 компани, салбарын тэргүүлэгчдийн тоо өмнөхөөсөө дахин давж, үзэсгэлэнд оролцсон давтамж 80%-иас давсан байна.