Хятад, Америк заавал зөв харилцах арга замыг олох ёстой
2021-11-16 17:01:25  

Хятад, Америк заавал зөв харилцах арга замыг олох ёстой_fororder_1128068605_16370325716321n

16-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америк санал зөрөлдөөнтэй байх нь хэвийн юм, харин санал зөрөлдөөнөө бүтээлчээр тогтоон барьж, санал зөрөлдөөн өргөжих, ширүүсэхээс зайлсхийх хэрэгтэй. Хятадын тал өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусаа хамгаалах бол яриангүй. Үүнтэй холбоотой асуудлыг хянуур тунгаан бодож зохицуулахыг Америкийн талд хүсэж байна гэв.

Ши Жиньпин Хятад, Америк дөрвөн зүйлийн тэргүүлэх үйл хэргийг сайтар ахиулах ёстой гэж дурдав. Санал зөрөлдөөн болон эмзэг асуудлыг бүтээлчээр тогтоон барихыг онцолсноос гадна тэрбээр бас Хятад Америк том гүрний үүрэг хариуцлагыг ухамсарлан, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг тэргүүлэн томоохон сорилтуудын эсрэг тэмцэх ёстой гэв. Энэ тал дээр Хятад Америкийн хамтын ажиллагаа бүх зүйлийг зохицуулж чадашгүй байж магад, гэхдээ Хятад Америк хамтын ажиллагаа байхгүй байж огт болохгүй. Хятадын талын дэвшүүлсэн дэлхий нийтийн шинж чанартай санаачилга АНУ-д бүгд нээлттэй, Америкийн талын санаачилга ч ийм байхыг хүсэж байна гэв.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад Америк шат бүрийн, олон салбарын харилцаа холбоогоо хөгжүүлэх ёстой. Үүний тулд олон арга хэлбэрээр Жо Байдентай харилцаа холбоотой байхад би бэлэн байна. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудал дээр Хятад Америк зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхий нийтэд нэн илүү олон нийтийн бүтээгдэхүүн хангах нь зүйтэй гэв.

Хятад, Америк заавал зөв харилцах арга замыг олох ёстой_fororder_1128068605_16370325716371n

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, ирэх 50 жилд, олон улсын харилцааны хамгийн чухал зүйл бол Хятад Америк эрхбиш зөв харилцах арга замыг олох явдал юм. АНУ Хятадад чиглэсэн ухаалаг, ажил хэрэгч зөв зам руугаа буцан ирэхийг дэмжихийн тулд Ерөнхийлөгч Байден улс төрийн удирдах үүргээ гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны хөгжлийн туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэж, шинэ эрин үед Хятад Америк харилцан хүндэтгэсэн, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулах гэсэн гурван зарчмыг баримтлах ёстой гэжээ.

Ши Жиньпин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, "шинэ хүйтэн дайн" хийхгүй гэсэн байр сууриа бодтойд хэрэгжүүлэхийг Америкийн талд хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс энх тайван, хөгжил дэвшил, эрх тэгш, шударга ёс, ардчилсан, эрх чөлөөтэй хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг. Үзэл суртлын хэлбүү үзлийг баримталж, хагалан бутраах, эвсэл эвсэл бүлэг байгуулан сөргөлдөөн бий болгох нь эцсийн эцэст дэлхий дахинд хор хөнөөл учруулах болно гэжээ.

Хятад, Америк заавал зөв харилцах арга замыг олох ёстой_fororder_1128068605_16370325716341n

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, БНХАУ байгуулагдсанаас нааш бид дайн дажин, мөргөлдөөн санаачилж байгаагүй, бусад орны газар нутгийг түрэмгийлж байгаагүй. Дэлхий дахинд бидний замаар замнахыг сурталчилж ч байгаагүй, харин ч улс орнууд өөрийн орны үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжсээр ирсэн юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ардчилал бол захиалгат бүтээгдэхүүн биш, дэлхий нийтээрээ адилхан загвар, адилхан тодорхойлолттой байх ёсгүй. Ардчиллыг хэрэгжүүлэх явцад адил бус хэлбэрийн улмаас гадуурхах юм бол тэр нь өөрөө ардчиллын бус үйл ажиллагаа болно. Хятад улс харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хүний эрхийн асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаа боловч хүний эрхийн асуудлаар бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй.

16-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Байдентай цахим уулзалт хийх үеэр, Тайваний асуудлаарх зарчимт байр сууриа тодорхойлов. Тэрээр тэвчээртэй байж, энх тайвнаар нэгдэхийн төлөө чин сэтгэлээсээ, хамгийн их хичээл зүтгэл гаргана гэдгээ онцлон тэмдэглэсэн боловч "Тайванийг тусгаар тогтнуулах хүчин" өдөөн халдлага хийж, цаашлаад улаан шугамаас давах юм бол эрс арга хэмжээ авах болно гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Тайваний асуудлын үнэн мөн чанар ба “нэг хятад улс”-ын гол агуулга нь: Дэлхийд Хятад улс ганцхан байдаг бөгөөд Тайвань бол Хятадын бүрэлдэхүүн хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц засгийн газар юм гэжээ.