Ши Жиньпин Байден нар цахим уулзалт хийв
2021-11-16 09:51:28  

Ши Жиньпин Байден нар цахим уулзалт хийв_fororder_1128067379_16370267769911n

16-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, өдгөө Хятад Америкийн хөгжил чухал үе шатанд байгаа бөгөөд хүн төрөлхтний "глобал тосгон" олон сорилтод тулгарч байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд БНХАУ, АНУ хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай, өөр өөрийн дотоодын үйл хэргээ сайтар зохицуулахаас гадна олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм зорилгыг ахиулах нь зүйтэй. Энэ бол БНХАУ, АНУ, дэлхийн ард түмний нийтлэг хүсэл, мөн ч Хятад, Америк хоёр орны удирдагчдын хамтын үүрэг хариуцлага мөн гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн хөгжлийг ахиулж, олон улсын энх тайван, тогтвортой орчныг хамгаалан, цаг уурын өөрчлөлт, Ковид-19 цар тахал зэрэг дэлхий нийтийн сорилтуудыг үр дүнтэй даван гарахад Хятад Америкийн эрүүл, тогтвортой харилцаа шаардагдана. Хятад Америк харилцан хүндэтгэж, энх тайван харилцаж, хамтран ажиллаж, хамтаар хожих ёстой. Ноён Ерөнхийлөгчтэй хамтаар нийтлэг ойлголтод хүрч, идэвхтэй үйл ажиллагаагаар Хятад Америкийн харилцааг урагш хөгжүүлэхэд би бэлэн байна. Ингэх нь хоёр орны ард түмэнд ашиг хүртээх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг хүсэн хүлээж байна гэжээ.