Түнш гэж юу вэ?
2021-11-22 23:52:37  

“Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо бид албан ёсоор зарлаж байна.” 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы яриа хэлэлцээний харилцааны 30 жилийн ойн дээд хэмжээний уулзалтад видео хэлбэрээр оролцож, энэхүү чухал шийдвэрийг мэдэгдсэн байна. Үүний үр дүнд Хятад, АСЕАН-ы 30 жилийн хамтын ажиллагаа шинэ амжилтад хүрч, 11 орны 2 тэрбум гаруй иргэд илүү сайн сайхан амьдралаа угтан авах болно.

Түнш гэж юу вэ?_fororder_a08b87d6277f9e2f8d0872fea2d99f2db999f37e

Дарга Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы ирээдүйн харилцааны талаар таван талт санал дэвшүүлж, энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй найрсаг гэр орон байгуулахыг уриалав. Энэхүү таван талт санал нь Хятад улс болон АСЕАН-ы хамтын ажиллагааг энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, ногоон соёл иргэншил, нийгэм соёлын харилцаа зэрэг чиглэлээр гүнзгийрүүлэх тухай үзэл баримтлал болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх талаар тайлбарлаж, Хятад улс АСЕАН-ыг хөрш зэргэлдээх дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгон гуйвшгүй баримталж, хэзээд АСЕАН-ы сайн хөрш, сайн найз, сайн түнш байхыг чин сэтгэлээсээ хүсч байгааг харуулсан байна.

“Энх тайвангүй бол юу ч ярих боломжгүй.” Одоогийн байдлаар бүс нутгийн гаднах зарим орон тус бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцон зөрчилдөөн үүсгэх оролдлого хийсээр байгаа, Хятад хийгээд АСЕАН-ы орнууд цөм бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг хамтдаа сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд гадны хүчний геополитикийн оролдлогыг эсэргүүцэж, энэ талаар сонор сэрэмжтэй байх үүрэгтэй. “Хэзээ ч ноёрхлыг эрэлхийлэхгүй, нэн ч жижигийг дээрэлхэхгүй” гэдгийг Хятадын тал онцолсоор ирсэн юм,

Энх тайваныг алдагдуулахаар заналхийлж буй янз бүрийн сөрөг хүчин зүйлүүдэд хамтдаа хариу арга хэмжээ авч, Өмнөд Хятадын тэнгисийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг зүүн өмнөд Азийн орнуудад уриалж байна……Эдгээр саналууд нь бүс нутгийн энх тайваныг сахин хамгаалахад түлхэц өгч, Хятад, АСЕАН-ы олон салбар дахь хамтын ажиллагааны үндэс суурийг цаашид бэхжүүлэх болно.

Түнш гэж юу вэ?_fororder_0df3d7ca7bcb0a466c40d503af8a802d6a60af99

Одоогоор цар тахалтай тэмцэх нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд Хятад, АСЕАН-ы орнууд үргэлж бие биедээ харилцан тусалсаар ирсэн юм. Тухайлбал Камбож улсын хувьд, Хятадын тусламжийн ачаар тус улсын вакцинжуулалт 90%-д дөхөж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар, Ши Жиньпин дарга цуврал шинэ арга барил авахаа мэдэгдсэн юм, үүнд АСЕАН-ы орнуудад дахин 150 сая тун COVID-19 вакцинг үнэгүй хангаж, АСЕАН-ы тахал өвчний эсрэг санд 5 сая ам доллар нэмж олгох зэрэг багтаж байгаа ажээ. Энэ нь Зүүн өмнөд Азийн орнууд цар тахлыг даван туулахад илүү хүчтэй дэмжлэг болох юм.

Хөгжилд анхаарал хандуулах нь Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагааны чухал туршлага юм. Энэ удаад Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын бүтээн байгуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийг Хятадын тал санал болгов, мөн ирэх гурван жилд АСЕАН-ы орнуудад дахин 1.5 тэрбум ам.долларын хөгжлийн тусламж үзүүлж, ирэх таван жилд АСЕАН-аас 150 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохоо мэдэгдсэн байна, эдгээр арга хэмжээ нь хамтын ашиг сонирхлын бялууг өргөжүүлэхэд чиглэж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулахыг ахиулах болно.

“Хамаатан садан шигээ байнга харилцаж, хайр сэтгэл, итгэл журмыг чухалчилж, баяр баясгалантай үйл явдал тохиолдоход хамтдаа тэмдэглэж, бэрхшээл тулгарвал харилцан бие биедээ туслах болно.” Энэ бол Хятад, АСЕАН-ы харилцааны талаарх Ши Жиньпин даргын тодорхойлолт юм. Шинэ эхлэл дээр тулгуурлан, хөндлөнгийн харш саадыг арилгаж, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэлийг сэтгэлдээ авч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодитоор хэрэгжүүлснээр, Хятад, АСЕАН илүү их хөгжил цэцэглэлтийг бий болгох нь дамжиггүй юм.