Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы дарга Абдулла Шахидтай хэлэлцээ хийлээ
2021-11-26 10:02:07  

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 25-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-гийн сайд Ван И Жэжян мужийн Аньжид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы дарга бөгөөд Мальдивын Гадаад хэргийн сайд Абдулла Шахидтай  хэлэлцээ хийлээ.

Ван И хэлэхдээ, НҮБ шударга ёсны хамгаалагч болохоос биш дээрэнгүй үзлийг хажуугаас нь харж суугч болж болохгүй. Олон талт үзлийг гүйцэтгэгч индэр болохоос биш их гүрний хоорондох тэмцээний талбай болж болохгүй. Мөн сорилтын эсрэг идэвхтэй ажиллагч болохоос биш зүгээр харж суугч болж болохгүй.   

Абдулла Шахид БНХАУ-ын НҮБ-д хууль ёсны суудлаа сэргээсэн 50 жилийн ойд баяр хүргэсэн бөгөөд Хятадын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтдаа шударга ёсыг хамгаалж, олон талт үзлийг хамтдаа хэрэгжүүлж, дэлхийн сорилтын эсрэг хамтдаа ажиллаж, НҮБ-ын итгэл хүндийг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.