14-р таван жилийн хугацаанд экологи хамгаалалтын салбарт хууль тогтоох талаар эрчтэй ажиллана
2021-11-26 10:12:43  

Синьхуа агентлагийн мэдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс экологийн салбарт дахь хуулийн системийг тасралтгүй сайжруулж байна. Ирээдүйд ямар ямар томоохон арга хэмжээнүүд авах вэ гэдэг асуудлын талаар экологи хамгаалах яамны төлөвлөгөө стандартын газрын дарга Вие Тао 25-нд хэлэхдээ, 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гол гол салбаруудын хууль тогтоох ажиллагааг эрчимжүүлж, хууль эрх зүйн хоосон орон зайг нөхөж, хууль тогтоох байгууллагын байгаль орчны хууль тогтоох ажлуудыг дэмжих болно гэжээ. 

Экологи хамгаалах яамны хэвлэлийн бага хуралд Вие Тао хэлэхдээ, 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс экологи хамгаалах хууль, хөх мөрнийг хамгаалах хууль зэрэг 13 хууль, бохир бодис ялгаруулах лицензийн удирдан хамаарах дүрэм, барилга байгууламжийн экологийн орчныг хамгаалах дүрэм зэрэг засаг захиргааны 17 хууль дүрэм боловсруулж, өөрчлөлт оруулсан юм. Экологи хамгаалах 673 стандарт тогтоосон юм. Экологи эвдсэний нөхвөр олгох дүрэмд өөрчлөлт оруулах ажил бүх талаар өрнөж, энэ оны 11-р сард гэхэд Хятадын олон газарт экологи эвдсэний нөхвөр олгох 7600 гаруй хэргийг шийдвэрлэж, 9 тэрбум юанийн нөхвөл олгосон юм гэжээ. 
Бие Тао хэлэхдээ, 14-р таван жилийн хугацаанд Хятад улс гол гол салбарт хууль тогтоохоо эрчимжүүлж, хууль эрх зүйн хоосон орон зайг нөхөх болно. Үүний хамт экологийн соёл иргэдийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой хууль тогтоомжийг түргэтгэж, хатуу шийтгэл олгох дүрмийг боловсронгуй болгож, экологи хамгаалах систем болон байгаль засах чадавхыг орчин үеийн болгох ажлыг ахиулах болно гэжээ.