Дэлхийн ядуурлыг бууруулах ажилд ихээхэн хувь нэмэр оруулав
2021-12-08 16:44:44  

Сүүлийн 10 жилийн турш, Хятадын ядуурлыг бууруулах ажил ихээхэн амжилтад хүрч, 2.24 секунд бүрд нэг хүн ядуурлаас гарч байна.  
Ядуу нутгийн эдийн засаг түргэн хөгжиж, иргэдийн орлого ихээр нэмэгдэн, ядуу хөдөө орон нутгийн хүн нэгбүрийн дундаж зарцуулахад бэлэн мөнгө  2013 онд 6079 байсан бол 2020 гэхэд 12588 юань буюу жил бүр 11.6 хувиар өсөв. Хятадын төвлөрсөн төсвийн ядууг тэтгэх тусгай санхүүжилт жилд 100 тэрбум юаниар нэмэгджээ. 
2020 онд Хятад улс стандартаас доош түвшний бүх хүмүүсийг ядуурлаас ангижруулж, НҮБ-ын 2030 тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядууг бууруулах зорилтыг урьдчилан биелүүлсэн байна.