• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Шэнь жөү 7-р буюу Шидэт хүлэг долоодугаар”-т

хүргэх баярын үгээ та бидэнд ирүүлнэ үү?

CRI-гийн Онлайнаар зохион явуулж буй---

Эрхэм анд нөхөд өө. 2008 оны 10-р сард Хятадын “Шэнь жөү 7-р буюу Шидэт хүлэг долоодугаар” гэдэг нисгэгчтэй сансрын хөлгийг Чан жэн 2-р F зөөгч пуужингаар хөөргөнө. Энэ хөлгөөр Хятад улсын иргэн сансарт анх удаагаа нисэж, сансар огторгуйгаар аялна.


Эрхэм анд нөхөд өө. 2008 оны 10-р сард Хятадын “Шэнь жөү 7-р буюу Шидэт хүлэг долоодугаар” гэдэг нисгэгчтэй сансрын хөлгийг Чан жэн 2-р F зөөгч пуужингаар хөөргөнө. Энэ хөлгөөр Хятад улсын иргэн сансарт анх удаагаа нисэж, сансар огторгуйгаар аялна.

CRI-гийн Онлайн нь Хятадын Сансар судлалын нийгэмлэгтэй хамтран манай гаргийн хэмжээнд интернет сүлжээн дээр “Би Жэнь жөү 7-р-тай хамт аялан нисч байна” гэсэн сэдэвтэй баяр хүргэн гарын үсэг зурах арга хэмжээ зохиож, “Шэнь жөү 7-р буюу Шидэт хүлэг долоодугаар” -т сайн сайхны ерөөлөө дэвшүүлсэн баяр талархлын үгсийг цуглуулж эхэллээ. Та өөрийн бүтээлээ үсэг бичиг, фото зураг, дуу, ярианы бичлэг, FLASH, дижитал дүрс бичлэг болон DV зэрэг аль ч хэлбэрээр ирүүлж болно. Уг арга хэмжээг зохион байгуулах комисс та бүхний ирүүлсэн бүтээлүүдээс шалгаруулж, “Шэнь жөү 7-р буюу Шидэт хүлэг долоодугаар” хөлөг онгоцоор сансарт аялуулах болно.

Уг арга хэмжээ нь өнөөдрөөс эхлэн Бээжингийн цагаар 9-р сарын 8-ны өглөөний 8 цаг хүртэл явагдана. Та доорхи үг үлдээх хүснэгтэд “Шэнь жөү 7-р буюу Шидэт хүлэг долоодугаар”-т зориулсан баярын үгээ илгээнэ үү?. Та бас mon@cri.com.cn гэсэн манай И-мэйлийн хаягаар баярын мэндчилгээгээ ирүүлж болно.

Энэ арга хэмжээнд оролцохыг тань бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаа бөгөөд, Таны сайхан сэтгэлийг тээсэн өлзийтэй ерөөл тань сансар огторгуй дүүрэн эгшиглэн цуурайтах болтугай.