БНХАУ дэлхийн бөмбөрцгийн зүүн хагас, Европ Азийн эх газрын зүүн бие, Номхон далайн баруун эрэгд байдаг орон. Эх газрын нийт талбай нь 9 сая 600 мянган хавтгай дөрвөлжин километр, Азийн нутаг дэвсгэрийн 21,9 хувийг эзэлдэг Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын нутаг дэвсгэр ОХУ, Канадын дараа дэлхийд гуравдугаар байр эзэлдэг.
Хятадын нутаг дэвсгэр хойт талаасаа Мүө хэгээс хойших Хар мөрөний голоос (хойт өргөргийн 53,30 градус),өмншөө Наньшагийн арлуудын өмнө үзүүрийн Зэн мүгийн далд арал (хойд өргөргийн 4 градус)хүрч өргөргийн 49 градусыг сундалж, хоорондоо бараг 5500 км байна. Зүүн талаасаа Хар Мөрөн болон өссүри мөрний нийлбэрээс (зүүн уртрагийн 135,05 градус), баруунтаа Памирын өндөрлөг (зүүн уртрагийн 73,40 градус)хүрч, уртрагийн 60 гаруй градусыг сундалж, хоорондоо бараг 5000 км хүрч байна.
Хилийн шугам болон хөрш орнууд: Хятадын хуурай газрын хилийн нийт урт 22 мянга 800 гаруй километр байж 15 оронтой хөршилж байна: зүүн талаараа БНАСАУ-тай, өмнө талаараа Вьетнам, Лаос, Бирм-тай, баруун өмнө болон баруун талаараа Энэтхэг, Бутан, Сикким,Пакистан,Афганистантай, зүүн хойд болон баруун хойд талаараа ОХУ, Тажикстан, Киргизтан, Казахстан, хойд талаараа Монгол Улстай тус тус хөршилж байна. Япон, БНСУ,Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр хиллэж байдаг.
|