Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол ажилчин ангиар удирдуулсан, ажилчин тариачны холбоогоор суурь болгосон Ардын Ардчилсан засаглалд социалист орон болно. Социализмын тогтолцоо бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн тогтолцоо мөн.
Үндсэн хууль
Үндсэн хууль бол улс орны хамгийн үндэс болсон чухал хууль мөн. Нэг орны нийгмийн тогтолцоо, төрийн тогтолцооны үндсэн зарчим, төрийн байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, иргэдийн үндсэн эрх ашиг ба үүрэг хариуцлага зэрэг чухал агуулгыг тогтоож, зарим нь бас төрийн далбаа, төрийн дуулал, төрийн сүлд, нийслэл тэрчлэн төрийн эрх баригч нам чухал гэж үзсэн бусад дүрмийг тогтоож, улс орон ардын амьдралын тал талын агуулгыг хамарсан байдаг. Үндсэн хууль нь хамгийн их хуулийн хүчинтэй байж, бусад хууль тогтоомжийг боловсруулан гаргахын иш үндэс болдог. Аливаа хууль дүрэм нь үндсэн хуультай зөрчилдөж болохгүй.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахаас өмнө баталсан "Хятадын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурлын хамтын хөтөлбөр" бол Хятадын ардын ардчилсан нэгдмэл фронтын хөтөлбөр болно. Тэр нь төр үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэсэн юм. "Хятадын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурлын хамтын хөтөлбөр"-ийг Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн бүх Хятадын хорооны нэгдүгээр чуулганаар баталж, 1949 оны 9-р сарын 29-ны өдөр нийтэлсэн юм. 1954 оны "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндсэн Хууль" батлагдахаас өмнө тэр нь төр үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэсэн юм.
1949 оны 10-р сарын 1-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа, Хятад улс 1954, 1975, 1978, 1982 онуудад дөрөв удаа Үндсэн Хууль батлан гаргасан билээ.
Одоогийн мөрдөж байгаа Үндсэн Хуулийг 1982 оны 12-р сарын 4-ны өдөр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тавдугаар чуулганаар баталжээ. Тус үндсэн хууль нь 1954 онд баталсан үндсэн хуулийн үндсэн зарчмыг мөрдөн хөгжүүлж, Хятадын социализмын хөгжлийн туршилтыг нэгтгэн дүгнэж, олон улсын туршлагаас суралцан, Хятадын онцлогтой, Хятадын социалист орчин үеийн байгуулалтын шаардлагад нийцсэн үндсэн хууль юм. Тэр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, иргэдийн эрх ашиг ба үүрэг хариуцлага, төрийн байгууламжийн бүрдэл, эрх үүргийн цар хүрээ, улс орны хойшдын үүрэг зэргийн тодорхой тогтоосон байдаг. Түүний үндсэн онцлог бол Хятадын үндсэн тогтолцоо болон үндсэн үүргийг тогтоож, үндсэн дөрвөн зарчим, өөрчлөлт хийж нээлттэй байлгах үндсэн чиг шугамыг тогтоосон байдаг. Бүх улсын олон үндэстэн, олон байгууллага нь бүр үндсэн хуулиар ажиллагааныхаа үндсэн хэм хэмжээ болгох хэрэгтэй, аливаа байгууллага, хувь хүн үндсэн хууль болон хуулийн олгосон онц эрхээс зөрчиж болохгүй гэж түүнд тогтоожээ.
Эл Үндсэн Хууль нь удиртгалаас гадна, ерөнхий хөтөлбөр, иргэдийн үндсэн эрх ашиг ба үүрэг хариуцлага, төрийн байгууламж болон төрийн далбаа, төрийн сүлд, нийслэл гэсэн 5 хэсгээс бүрэлдэж, нийт 4 бүлэг 138 заалтаас бүрдсэн байна. Батлан гаргаснаас нааш 4 удаа өөрчлөлт оруулж, улам боловсронгуй болгож иржээ.
Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо
Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо бол Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо, Хятадын ардын ардчилсан Хятадын ардын ардчилсан диктатурын төрийн эрхийн зохион байгуулалтын хэлбэр, Хятадын улс төрийн тогтолцоо мөн. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг Хятадын үндсэн хуульд төрийн хамгийн дээд эрхт байгууллагаар тогтоожээ. Бүхэл 18 наснаас дээших Хятадын иргэн нэгбүр бүр Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийг сонгох буюу сонгогдох эрх эдэлнэ. Хятад улсын шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дунд, Шянь, шяний Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийг шууд сонгуулиар сонгон гаргаж, түүнээс дээших шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийг шууд бус сонгуулиар сонгон гаргаж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч нь олон муж, өөртөө засах район, шууд хариа хот, цэрэг ангийн сонгон гаргасан төлөөлөгчөөр бүрэлдэнэ. Шат Бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байна. Жил бүр нэг удаа чуулдаг.
Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган дээр, Ардын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайлан тэрчлэн зарим чухал чухал тайланг сонсож, хянан хэлэлцэн, зохих тогтоол гаргадаг. Хурал завсарласан хугацаанд шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын байгууллага болох Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь түүний эрх үүргээ хэрэгжүүлдэг юм. Жишээлбэл, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны эрх үүрэгт, Үндсэн Хуульд тайлбар хийж, Үндсэн Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын боловсруулан гаргах ёстой хуулиас бусад хуулиудыг боловсруулан гаргах ба түүнд өөрчлөлт оруулах, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хариуцлага хүлээж, ажлаа тайлагнах зэрэг байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын эрх үүрэгт хууль тогтоох эрх, хяналт тавих эрх, том чухал ажлын талаар шийдвэр гаргах тэрчлэн тушаалд тохоон томилох, тушаалаас хасах зэрэг эрхтэй. Хятад улсад хэсэг хугацааны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг тогтоох нь Хятадын нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал бодлого болжээ. Гэвч эдгээр бодлогыг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал батлан гаргавал сая хуулийн хүчинтэй болдог. Хятад улсын дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга зэрэг Хятадын гол удирдах хүмүүсийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар сонгон гаргах хэрэгтэй гэж Хятад улсын хуульд тогтоосон байдаг. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд, олон яам хороодын даргыг ч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд дэвшүүлэн тохоон томилдог. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь зохих дэс дараагаар сонгуулиар буюу нэгэнт тогтоосон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга, Хятадын улсын дарга, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд зэрэг засаг төрийн удирдах хүмүүст тушаалаас нь огцруулах төсөл дэвшүүлж болдог.
Олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо
Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төрийн нэг үндсэн тогтолцоо юм.
Хятад улс бол нэг олон нам бүлэгтэй улс орон мөн. Төрийн эрх баригч нам Хятадын Коммунист Намаас гадна ардчилсан 8 нам бүлэг байдаг. Эдгээр нам бүлгүүд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахаас өмнө даруй бай болж, улс төрийн талаар тэд Хятадын Коммунист Намын удирдлагыг хүлээж байдаг. Тэд Хятадын Коммунист Намтай урт хугацааны турш хамтран ажиллаж, хамтаар тэмцэл хийх явцдаа иймэрхүү түүхт сонголт хийсний юм. Хятадын Коммунист Нам болон олон Ардчилсан нам бүлэг нь Үндсэн Хуулиар үйл ажиллагааныхаа баримжаа болгох хэрэгтэй. Олон Ардчилсан Нам бүлэг нь зохион байгуулалтын хувьд бие дааж, Үндсэн Хуулийн тогтоосон хүрээ хэмжээнд улс төрийн эрх чөлөө, зохион байгуулалтын бие даасан, хуулийн тэгш эрх зэрэг эрх эдэлдэг. Хятадын Коммунист Намын олон Ардчилсан нам бүлэгтэй хамтран ажиллах үндсэн чиглэл бол "урт хугацаанд хамтаар оршиж, харилцан хяналт тавьж, чин сэтгэлээсээ харилцан туслалцаж, жаргал зовлоо хамтатгах" гэсэн болно.
Хятадын олон Ардчилсан нам бүлэг нь оппозиц нам биш, мөн ч сөрөг нам биш, харин засаг төрийн ажиллагаанд оролцогч нам мөн. Ардчилсан намын засаг төрийн хэрэгт оролцох үндсэн агуулгад, төр гүрний том бодлого, чиглэл тогтоох, улсын удирдагчийн нэр дэвшигчийг гаргахад зөвшилцөх, төр гүрний үйл хэргийн удирдлагад оролцох, төр гүрний чиглэл, бодлого, хууль дүрэм боловсруулан тогтоох, хэрэгжүүлэхэд оролцох зэрэг багтана.
Улс орон том бодлого тогтоох буюу төрийн бодлого, ардын амьдралд холбогдсон том чухал асуудлыг шийдэх үед Хятадын Коммунист Нам бүр Ардчилсан нам бүлэг болон нам бүлгийн бус зүтгэлтнүүдтэй зөвшилцөж, тэдний саналыг өргөнөөр сонссоны дараа сая шийдвэр гаргадаг. Ардчилсан нам бүлэг болон нам бүлгийн бус зүтгэлтэнд төрийн эрхт байгууллага Ардын Төлөөлөгчдийн Их Хурал тэрчлэн түүний Байнгын Хороо, байнгын тусгай комисс, шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд бүр зохих тооны төлөөлөгчтэй байж, төрийн хэрэгт оролцон зөвшилцөж, хяналт тавих үүргээ биелүүлж байдаг.
|