1949 онд Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсанаар Хятадын гадаад харилцааны цоо шинэ хуудсыг сөхсөн байна.
1949 оноос өнгөрөгч зууны 50-аад оны сүүлч болтол, Хятад улс Зөвлөлт Холбоот Улс болон Дэлхийн социалист орнуудтай дипломат харилцаа тогтоож, найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлсэн байна. 1955 оны Индонезийн Бандунгийн Аз Афракийн хурлын дараа Африкийн зарим орнууд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон байна. 1956 он болоход Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орон 25 болжээ.
Өнгөрөгч зууны 50-аад оны сүүлчээс 60-аад оны сүүлч болтол, Хятад улс Гвиней, Гана, Мали, Конго, Танзани зэрэг оронтой найрамдлын гэрээ, эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тогтоож, Ангол, Бүгд найрамдах Бисаугийн Гвиней улс, Мозамбик, Зимбабве, Намиб зэрэг орны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл, өмнөд Африкийн ард түмний цагаан арьстны арьсны үзэлтэй тэмцэх тэмцлийг дэмжсэн байна. Мөн Мьянмар, Балба, Монгол, Афганистан зэрэг оронтой хүүхнээс үл дэгдэж ирсэн хилийн асуудлыг зохицуулж, хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай гэрээнд гарын үсэг зурж, Пакистантай Хятадын Шинжян болон Пакистаны хяналт хамгаалалтад байгаа районы хилийн асуудлын хэлэлцээрт гарын үзэг зуржээ. Индонезийн талтай Хятадын харьяат нарын хоёр орны харьяалалтай байх асуудлыг зохицуулжээ. 1969 он болоход Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орон 50-д хүрчээ.
Шинэ Хятад улсын гадаад харилцааны чухал эргэлт хийсэн жил бол 1971 оны 10-р сар болно. Тухайн үед өргөн олон хөгжиж байгаа орны дэмжлэг доор Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий ассамблейн 26-р чуулган зонхилох олонх тоогоор 2758-р тогтоол баталж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын НYБ дэх бий бүхий хууль ёсны эрхийг сэргээж, Гоминьдангийн группийн төлөөлөгчийг НYБ болон түүний бүх байгууллагаас зайлуулсан байна. Үүний дараа Хятад улс барууны олонх оронтой дипломат харилцаа тогтоожээ.
Өнгөрөгч зууны 70-аад оны сүүлчээс 80-аад оны сүүлч болтол, Дэн Сяопиний дипломат бодлогын үзэл баримтлалын удирдлага доор Хятад улс АНУ, Япон, баруун Европын орнуудтай хэвийн харилцаа тогтоож, ЗХУ-тай харилцаагаа сайжруулж, гурав дахь ертөнцийн орнуудтай харилцаагаа тал бүрээр хөгжүүлсэн байна. Эргэн тойрны орнууд болон өргөн олон хөгжиж байгаа орнуудтай харилцаагаа сайжруулан хөгжүүлсэн байна. Шянган болон Омений асуудлыг зохистой зохицуулахын төлөө Хятад улс Англи, Португали хоёр оронтой дипломат хэлэлцээр хийж, 1984 оны 12-р сар, 1987оны 4-р сард тус хоёр оронтой тус тус хамтарсан мэдэгдэл нийтэлж, БНХАУ-ын засгийн газар 1997 оны 7-р сарын 1-ний өдөр болон 1999 оны 12-р сарын 20-ны өдөр Шянган, Оменинд бүрэн эрх хэрэгжүүлэхээ сэргээхээр тогтжээ.
Өнгөрөгч зууны 70-аад оноос эхлэн Жян Зэминьнээр гол бологсон Хятадын гуравдах үеийн удирдах групп Дэн Сяопиний дипломат бодлогын үзэл баримтлал болон тусгаар тогтнон, бие даах эрх тайванч дипломат бодлогыг уламжлан шинэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхий олон оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхээр идэвхтэй эрэлхийлж, олон улсын улс төр, эдийн засгийн шинэ дэглэм журмыг хамтаар байгуулахаар чармайх болжээ. Индонезитай дипломат харилцаагаа сэргээж, Сингапур, Бруней, БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, Вьетнам, Монгол улстай харилцаагаа сэргээжээ.
1996 онд Жян Зэминь өмнөд Азийн гурван оронд айлчилж, Хятад- Энэтхэг 21-р зуунд чиглэсэн бүтээлч түншлэлийн харилцаа тогтоож, Хятад- Пакистан 21-р зуунд чиглэсэн тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, Хятад- Балба үеийн үед найрсаг сайн хөршийн түншлэлийн харилцаа тогтоосон байна. Хятад улс Аз, Африк, Латин Америк болон төв зүүн Европын орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлсэн байна. Сахараагаас өмнөдийнх Африкийн орнуудтай харилцаагаа цаашид бэхжүүлэн эрчимжүүлжээ. Хятад болон Латин Америкийн орнуудын харилцаа тасралтгүй хөгжиж, 19 оронтой дипломат харилцаа тогтоосон байна. Манай оронтой дипломат харилцаа тогтоогоогүй орон ч Хятадтай харилцаа хөгжүүлэхээ бодож эхэлжээ.
Хүн төрөлхтөн шинэ зуунд алхан орлоо. түүний бэлэг тэмдэгт дэлхий олон туйлтай болж, эдийн засгийг интеграцлагд тасралтгүй хөгжиж байна. Хятад улс бол дэлхий дээр хүн ам хамгийн олонтой хөгжиж байгаа орон мөн. Хятадын хөгжил нь дэлхий дахинаас салшгүй юм. Дэлхий дахинд ч Хятад улс хэрэгтэй. Хятад ул энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр бий бүхий улс орон бүс нутагтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтаар хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн эрмэлзэж байна.
|