• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
Хятадын аялал жуулчлалын том байдал

      Хятад улс өргөн уудам газар нутаг, үзэсгэлэн сайхан уул устай, гэрэл цацрангуй соёлтой төдийгүй өөр өөрийн өвөрмөц зан үйлтэй олон үндэстэн ястантай. Манай орны нутгийн онц гаралт элбэг дэлбэг байдаг төдийгүй түүнийгээ маш нарийлаг сайхан боловсруулж байдаг. Хятадын амтат сайхан хоол идээ дотоод гадаадад алдартай. Хятадын аялал жуулчлалын эх баялаг маш элбэг дэлбэг төдийгүй нөөц хүч болон хөгжлийн хэтийн төлөв нь хэмжээлшгүй юм. Хятадын эдийн засаг хөгжиж, гадаадад нээлттэй байлгах чиг шугам бодлого цаашид гүнзгийрэхийн хирээр аялал жуулчлалын ажил төрөл ч эдийн засгийн хөгжлийн шинэ нэмэгдлийн цэг болсон байна. өнөө Хятадын олон газрын аялал жуулчлалын үзэмжит район тасраагүй нэмэгдэж, дэд бүтцийн байгуулалт байнга боловсронгуй болж, Хятад оронд хүрэлцэн ирж аялал жуулчлал хийж байгаа гадаадын иргэд байнга нэмэгдэж байна.

     Хятадын аялал жуулчлалын эх баялгийн төрөл зүйл хэлбэр маяг нь маш олон байдаг. Газрын гадаргын үзэмжээр авч хэлэхэд, далайн тэвшнээс дунджаар 155 метр доор байх Түрпаны хотгорын Айдин нуурын ёроолоос далайн тэвшнээс 8848,13 метр өндөрт байрласан дэлхийн ноён оргил- Жүмүглама оргилд хүртэл харьцуулшгүй өндөр намын зөрөө нь 9003 метр байгаа юм. Ийм тохиолдол дэлхий дээр ахиад байхгүй. Дахин аялал жуулчлалын цаг агаарын эх баялгаар жишээ татаж ярихад, Хятад улсад ил тод онцлогтой " босоо" цаг агаарын үр ашиг тохионо. Хүнийг тайлбарлаж ярвал: Хэндуаншань уул нуруудын районд л гэхэд " ганц ууланд дөрвөн улирлын цаг агаартай, арван хоногт адил бус цаг агаар зөндөө тохионо".

      Хятад орон бол дэлхийн соёл иргэншлийн үүсэн хөгжсөн газрын нэг юм. цацрангуй түүх соёлын өвтэй байдгийн улмаар одоод хүрч иртэл уламжлагдсан ховор нандин өв маань аялал жуулчлалын туйлын эрхэм нандин эх баялаг болж байна. Зөвхөн 1949 онд шинэ Хятад улсыг тунхаглан байгуулснаас хойш, Хятадын мужийн шатны гучин дөрвөн байгууллагад даруй хорь есөн мужаас нь хуучин чулуун зэвсгийн үеийн буурь олдсон юм.

      Хятадын олон мянган алдарт үзэмж эртний дурсгалт газруудын дотор Чин Ши хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн нүх болон хүрэл морин тэрэг нь дэлхийн найман том гайхамшгийн нэгд тооцогдож, нэгэнт байгуулагдаад байгаа цэрэг морины хүүхэлдэйн музейд жил болгон сая гаруй жуулчид ирж сонирхож байна. Дүн хуангын Мөго агуй бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн урлагийн эрдэнийн сан юм. Дэлхийд алдартай түмэн газрын урт цагаан хэрэмний аугаа сүрлэг өнгө үзэмжийг сонирхох нь нэн ч Хятад оронд жуулчлан ирсэн жуулчид болгоны хүсэл тэмүүлэл болж байна. Гүнээс гадна Хятад улсад бас 56 үндэстний цөөнхтэй. Үндэстэн болгоны өвөрмөц онцлогтой түүх соёл болон зан үйл нь дэлхийн хүн ардын сэтгэлийн шижмийг татах гайхамшигт үзэмж болж байгаа юм.