Хятад улс бол нэгдсэн олон үндэстэнтай орон бөгөөд дэлхий дээр хамгийн олон- 1 тербум 3 зуун сая хүн ам, 56 үдэстэнтай орон юм.
Хятадын үдэстнүүдэд: Хан, Монгол, Хотон, Түвд, Уйгар, Мяо, И, Жуан, Бу-и, Солонгос, Манж, Дүн, Яао, Бай, Тужя, Хани, Казак, Дай, Ли, Лису, Ва, Шэ, Гаошан, Лагу, Шүй, Дүнсянь, Наси, Жинпо, Киргиз, Ту, Дагуур, Мөлао, Чян, Булан, Сала, Маонан, Гэлао, Шивээ, Ачан, Пуми, Тажик, Ну, Yзбек, Орос, Эвээнх, Дэ-ан, Бао-ан, Юүгу, Жин, Татаар, Дулун, Орчоон, Хэже, Менба, Лүөба, Жино зэрэг тавин зургаан үндэстэн байдаг.
Хятад улст Хан үндэстэн 92% хувийг эзэлж, үндэстний цөөнхийн хүн ам 8% гаруйг эзэлдэг. Хан үндэстнээс бусад үндэстний цөөнхийн хүн ам нэлээд цөөхөн байгаа учраас тэднэрийг ерөнхийд нь үндэстний цөөнх гэж нэрэлдэг. Эдгээр үндэстний цөөнх хятадын баруун хойт, баруун өмнөд болон зүүн хойт рарионд байдаг.
Урт хугацааны түүхийн хөгжлийн явцад хятадын олон үндэстэн Хан үндэстнээр гол болгон холилдон сууж, бага хэмжээнд төвлөрөн сууж ирсэн байна. 55 үдэстний цөөнхөөс Хотон болон манж үндэстэн хятад хэл хэргэлдгээс гадна бусад үндэстэн нь өөрийнхөө үг хэл юм уу хятад хэл хэргэлж байна. Олон жилийн турш 56 үндэстэн 9сая 600 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр хамт хөдөлмөрлөн, үржин дэлгэрч, хятадын урт удаан түүх болон гэрэл цацрангуй соёлыг үүдэн бүтээсэн байна.
|