Хятад улс бол хүн ам олонтой, боловсрол хүртэгч хүмүүсийн тоогоор хамгийн олон орон юм. Хятад улс одоо дэлхийн хамгийн их цар хүрээтэй боловсролын сүлжээг бүрэлдүүлээд, олон зэрэглэлийн олон төрлийн бүхэл өдрийн сургалтад хамрагдагсдын тоо одоо 200 саяас давсан байна.
Хятадын боловсролыг сургуулийн наснаас өмнөх боловсрол, бага сургуулийн боловсрол, дунд сургуулийн боловсрол болон их дээд сургуулийн боловсрол гэж хэдэн үе шатанд хуваадаг байна.
Манай оронд засгийн газраас, бага сургуулиас анх зэргийн дунд сургууль хүртлэх 9 жилийн заавал сургах дүрэм хэрэгжүүлж байна. Заавал сургах дүрэмд хамрагдсан сурагчдаар сурлагын зардал төлүүлдэггүй, жил бүр хэдэн зуун юаний бичиг дэвтрийн мөнгө л төлүүлдэг байна.
Хятадын засгийн газар заавал сургах боловсролын ажлыг маш чухалчлан үзэж, хүчин чармайлт гаргасны дүнд, Хятадын заавал сургах боловсролыг нэвтрүүлэн түгээмэлжүүлсэн хэмжээнд, арав гаруй жилийн өмнө 80 хувьд хүрэхгүй байснаас 90 гаруй хувьд хүртэл өссөн байна.
Хойшдын хэдэн жилд Хятадын засгийн газар боловсролын гол хүчээ, хөдөө тосгоны заавал сургах боловсрол болон их дээд боловсролыг хөгжүүлэхэд тавьж, хүүхэд болгоныг сургуульд суралцуулахаар чармайн ажиллах бөгөөд, Хятад улсад аль болохоор түргэхэн дэлхийн тэвшин бүхий их дээд сургууль байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.
Хятадын боловсрол нь засгийн газрын эрхэлсэн улсаас байгуулан эрхэлсэн боловсролоор гол болгож байгаа юм, гэвч сүүлийн хэдэн жилд, иргэдийн эрхэлсэн боловсрол ч зохих хэмжээгээр хөгжсөн байна. Гэсэн ч ерөнхийд нь авч хэлбэл, боловсролын цар хүрээ, боловсролын тэвшин аль бүхэн нь улсаас байгуулсан сургуультай зэрэгцэж чадахгүй байсаар байгаа юм.
|