Газар зүйн байршил
Тайвань бол арлуудаар бүрэлдсэн Хятадын нэгэн муж болох юм. Хятадын эх газрын зүүн өмнө хөвөөнд байрлаж байдаг. Тайвань муж бол Тайвань арал болон орчин тойрны арлууд, Пэнхү арал зэрэг 80 гаруй арлуудаар бүрэлдсэн юм. Эх газрын нийт талбай нь бараг 36000 километр.
Тайвань хойд талаараа зүүн тэнгис, зүүн хойд талаараа Лиү чиү дао аралтай залгаж, зүүн талаараа Номхон далай, өмнө талаараа Баши хоолой болон Филиппинтэй залгалдаж, баруун талаараа Тайвань хоолой болон эх газрын Фужянь мужтай залгалдаж, хамгийн ойр газар нь 130 километр байдаг. Бүх муж нь Баруун Номхон далайн аяллын төвд оршиж, стратегийн байр суурь нь маш чухал юм.
Тайвань хоолой
Тайвань хоолой өмнө хойшоогоо 380 километр, зүүнээс баруун тал хүртэл 190 километр, Тайваний Шинэ жү-гээс Фужяний Пин тань хүртэл 130 километр зайтай л байдаг юм.
Газрын гадаргуу
Тайвань арлын талбай бүх мужийн талбайн 97% ыг эзэлж, Хятадын хамгийн том арал болох юм. Арал дээр уул олонтой, өндөр уул, довцогийн талбай 2/3 –ыг эзэлж, тал нутаг 1/3-д хүрэхгүй байдаг. Төв уулан нуруу, Юүи шань уулан нуруу, ше шань уулан нуруу, А ли шань уулан нуруу болон Тай дун уулан нуруу бол тус арлын 5 том уулан нуруу болох юм. Тайвань арлын газрын байцын онцлог гэвэл дундаа өндөр, хоёр тийшээ доор байдаг юм. өмнө хойдох холбосон Төв уулан нуруу нь Тайвань арлыг зүүн, баруун хоёр тийш болгон хуваасан байна. Юүи шань уулан нурууны гол оргил Юүи шань уул нь далайн төвшингээс 3997 метр өндөр байж, Тайваний хамгийн өндөр оргил болох юм.
Уур амьсгал болон эд гаралт
Тайваний бүх мужийн байршил нь дулаан бүс болон халуун бүсийн хооронд оршиж, халуун бүс болон дэд халуун бүсийн уур амьсгалтай. Тайвань арал дөрвөн талаараа далайгаар бүслэгдэж, бүх жилдээ уур амьсгал тохитой сайхан, өвөл хүйтэн биш, зун нь халуунгүй, жилийн дундаж халууны хэмжээ өндөр уулархаг раионыг гаргавал 22 ℃. Тайвань аралд бороон ихтэй, далайн хар салхинд их чөлөөлөгдөг юм.
Тайваний ой шугуйн хучилтын талбай нь бүх мужийн газар нутгийн нийт талбайн 50% -с давж, Европын "Ойн орон" гэж алдаршсан Швейцарын ой модны талбайгаас бас хоёр дахин их байж, модон материалын нөөц нь 300 сая m3 –с давсан байна. Тайваний ой модны төрөл зүйл олон, халуун бүс, дэд хулуун бүс, дулаан бүс, хүйтэн бүсийн төрөл зүйлийг багтаасан бараг 4000 төрөл байдаг. Тайвань бол алдарт байгалийн Ургамалын хүрээлэн болох юм. Бүх мужийн эдийн засгийн ойн талбай нь нийт ойн талбайн 4\5-г эзэлж байна.
Тайвань дөрвөн талаараа далайгаар бүслэгдэж байгаа тул далайн гаралт маш элбэг юм. Загасны төрөл зүйл 500 гаруй байдаг. Гаошун, Жилун, Сүао, Хуалянь, Шинэган, Пэнхү зэрэг газар бол алдарт загсан талбай болох юм. Үүнээс гадна Тайваниас гарсан далайн давс ч их нэртэй юм.
|