Шиньжяний тойм байдал
Шиньжяний Уйгарын өөртөө засах районыг "Шиньжян" гэж дөхөмчилдөг, Хятадын баруун хойд хэсэг буюу Европ Азийн эх газрын төвд оршиж байдаг. Сая 660 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Хятадын хамгийн их газар нутагтай мужийн хэмжээний өөртөө засах район юм. Шиньжян баруун хэсэг, хойд хэсгээрээ 8 улс оронтой хөршлөж байгаа юм, зүүн талаас нь барууншаа тоочвол, Монгол, Оросын холбооны улс, Казахстан, Киргизтан, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэгтэй нийлж байгаа хилийн шугамын урт нь 5400 гаруй км байдгаараа Хятадын хилийн шугам нь хамгийн урт, гадаадад зориулсан боомт нь хамгийн олон муж болж байн.
Түвдийн тойм байдал
Түвдийн Өөртөө Засах Район /ТӨЗР/ бол Хятадын 5 өөртөө засах районы нэг нь юм, мөн ч Түвд үндэстнээр гол болгосон үндэстний өөртөө засах орон нутаг юм. Хятадын баруун өмнөд хил хязгаар, Хөх-нуур Түвдийн өндөрлөгийн баруун өмнөд хэсэгт байрлаж байдаг. өмнө тал, баруун хэсгээрээ Бирма, Энэтхэг, Будан, Сикким болон Балба зэрэг улс оронтой хил залгаж, хилийн шугамын нийт урт нь 4000 км байна. Бүх район 1 сая 220мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Хятадын нийт талбайн бараг 12.8%-ыг эзэлж байна.
ТӨЗР, далайн тэвшнээс дунджаар 4000 м илүү өргөгдөж, Хөх-нуур Түвдийн өндөрлөгийн гол цогц болж байдгаараа "Дэлхийн дээвэр" гэсэн сайхан нэрийдэлтэй юм. ТӨЗР нийт 2 сая 600 гаруй мянган хүн амтай, үүнд Түвд үндэстний хүн ам нь 2 сая 500 мянга байж, нийт хүн амынхаа 96%-ыг эзэлж байна, Түвд бол Хятадын хүн амаар хамгийн цөөн, нягтаар хамгийн бага район юм, хүн амын нягтцын хэмжээ нь хавтгай дөрвөлжин км бүрд дунджаар 2 хүн хүрэхтэй хүрэхгүйтэй байна.
|