• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
Уламжлалт анагаах ухааны тойм байдал

      Хятадын уламжлалт анагаах ухаан бол Хятадын үндэстнүүдийн ард түмний урт хугацааны эм эмнэлэг, амьдрал практикт, тасралтгүй хуримтлагдаж, байн дахин нэгтгэн дүгнэгдэж алгуур аажмаар бүрэлдэн тогтсон өвөрмөц онцлог бүхий онолын стильтэй анагаах ухааны систем юм.

      Хятадын уламжлалт анагаах ухаан бол Хятадын үндэстнүүдийн анагаах ухааны ерөнхий нэрийдэл юм, үүнд голцуу Хань үндэстний анагаах ухаан, Түвд үндэстний анагаах ухаан, Монгол үндэстний анагаах ухаан, Уйгар үндэстний анагаах ухаан зэрэг үндэстнүүдийн анагаах ухаан багтаж байна. Хятадын уламжлалт анагаах ухааны дотроо Хань үндэстний хүн ам нь хамгийн олон, бичиг үсэг нь хамгийн эрт бий болсон, түүх соёл нь нэлээд удаан болсон тул Хань үндэстний анагаах ухаан нь Хятад улс болон дэлхий дээр хамгийн их нөлөөтэй болсон байна. 19-р зуунд өрнөдийн анагаах ухаан Хятад улсад уламжлагдан орж ирээд их дэлгэрснээс хойш, Хань үндэстний анагаах ухааныг бас "Хятад эмнэлэг" гэж нэрлээд "Европ эмнэлэг" буюу өрнө дахины анагаах ухаанаас ялгаж үзэх болсон байна.