4-р хичээл Баяртай

 Үг үлдээх хуудас
 

  • Цаг орой болж байна.
    Та нэг айлд зочилжээ гэж бодъё. Цаг орой болсон байна. Гадаа харанхуй болох нь. Та харих санаатай бол, ийм үед та гэрийн эзэнд юу гэж хэлэх вэ?
    За, та "时间不早了" , "Цаг орой болж байна" гэж хэлж болно. "时间" бол "цаг", "цаг хугацаа" гэсэн үг."不" бол "биш" гэсэн утгатай. "早" нь "эрт", "өглөө" гэсэн утгатай."了" бол туслах сул үг.
    "时间不早了" нь "цаг орой болж байна" гэсэн утгатай юм.

  • Бид явах хэрэгтэй боллоо.
    Та хэрэв бид явах боллоо гэж хэлэх гэвэл "我们该走了" гэнэ. "我们" гэдэг нь "бид" гэсэн үг. "该"-г монгол хэлэнд хэрэгтэй, ёстой гэх мэт үгээр орчуулж болно."走" гэдэг нь явах гэсэн үг. "我们该走了" гэдэг нь бид явах хэрэгтэй боллоо гэсэн үг юм.

  • Баяртай!
    Энэ үг бидний өдөр тутмын амьдралд бишгүй олон тохиолддог болохоор та сайн тогтоож аваарай.
    "再" бол "дахиад", "ахиад" гэсэн утгатай үг юм. "见" бол "уулзах" гэсэн утгатай үг юм.Монгол хэлний "баяртай" гэсэн үгтэй адил.

  • Болгоомжлоорой.
    Д:Тиймээ. "Болгоомжлоорой " гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
    Н:Та ингэж хэлж болно: "多保重"
    "多" бол "илүү", "олон", "ахиухан" гэсэн утгатай үг юм."保重" бол "хичээх, болгоомжлох" "多保重" гэсэн нь "Болгоомжтой байхыг бодоорой" гэсэн утгатай.Та ч гэсэн хариуд нь "болгоомжтой байгаарай" гэж хэлж болно.

  • Хэлхээ холбоотой байх.
    Д: "Хэлхээ холбоотой байх" гэдгийг хятадаар юу гэж хэлдэг юм бол? Надад хэлж өгнө үү?
    Н: "保持联系" гэж хэлээрэй. "保持" бол "хэвээр байлгах" , "хадгалах" гэсэн утгатай. "联系" гэсэн нь "харилцаа", "хэлхээ холбоо" гэсэн утгатай үг юм.