5-р хичээл Тусламж хүсэх

 Үг үлдээх хуудас
 

  • Та надад туслана уу? Олон нийтийн газар, тухайлбал дэлгүүр, банк, зоогийн газарт бидэнд тусламж үргэлж хэрэгтэй болдог юм. Үүнийг монголоор "Та надад туслана уу?" гэдэг л дээ. Харин хятадаар юу гэж асуух вэ? Н: Ингэж асууж болно: 你能帮我一个忙吗?
    За тэгье, эхлээд "你" гэдэг нь "чи" гэсэн үг.
    "能" гэдэг нь "болох, чадах" гэсэн үг.
    "帮我" гэдэг нь "надад туслах" гэсэн үг юм.
    "帮" гэдэг нь "туслах" гэсэн үг.
    "我" нь "би" гэсэн үг.
    "帮我" гэдэг нь "надад туслах" гэсэн үг.
    "一个" гэдэг нь "нэг" гэсэн үг. "一" гэдэг нь "нэг", "个" гэдэг нь тоо хэмжээг заасан "ширхэг" гэсэн утгатай үг болно. "忙" гэдэг нь энд "ажил" юм уу аль эсвэл "хэрэг учир" гэсэн утгатай үг юм. "吗" гэдэг үг орсон өгүүлбэр нь энэ өгүүлбэр бол асуух өгүүлбэр болохыг илтгэж байна.

  • Бололгүй яахав.
    "当然" гэдэг нь "мэдээж" гэсэн үг. "可以" гэдэг нь "болно" юм уу, "тэгнэ" гэсэн утгатай үг.
    "当然可以" нь "бололгүй яахав" гэсэн утгатай үг юм.

  • Надад зураг дараад өгнө үү?
    Д: Номио, би заримдаа гадуур явж байхдаа хятад нөхдөөр зураг даруулах шаардлага гардаг. Ийм үед юу гэж асуух вэ?
    Н: 能帮我照张相吗? Надад зураг дараад өгнө үү?
    Н: Энд нэг анхаарах зүйл байна. "张" гэдэг хэмжээг заасан ширхэг гэсэн үг.
    Н: Надад нэг зураг дараад өгнө үү? 能帮我照张相吗?


  • Би танд туслах уу?
    Д: Номио, хүн ер нь бусдад тусалж байх ёстой гэж бид үздэг.
    Монголоор бол маш амархан, би танд туслах уу? гэнэ. Харин
    үүнийг хятадаар юу гэж хэлэх вэ?
    Н: "我能帮助你吗?" , "Би танд туслах уу?" гэж хэлнэ.