Хятад улсад ирсэн гадаадын жуулчид хятадын циркийг үзэхсэн гэх нь элбэг. Хятадын цирк өнө удаан түүхтэй уламжлалт урлагийн нэг төрөл нь болно. Шинэ хятад улс байгуулагдсанаас хойш, цирк гэх удаан жилийн түүхтэй, өвөрмөц онцлогтой, улалжлалт урлаг нь эрчтэй хөгжиж, циркийн жүжигчин гудамжинд тоглодог байснаас тайзанд гарч тоглох болсон байна. Мөн үйл хөдлөлөөр голлуулж байснаа ур чадвар, хөгжим, бүжгийн хөдөлгөөнийг уялдуулсан тоглолтын хэлбэр болж хөгжсөн байна. Циркийн урлаг нь бас гадаадад гарч, хятадын ард түмэн болон дэлхийн олон орны ард түмний соёлын солилцооны элч болсон байна. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээс хойш, хятадын циркийн ажил төрөл нэн их хөгжлийн эрчээ авчээ. Өнөөдрийн байдлаар нийт хятадын хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн циркийн хамтлаг зуу гаруй байж, энэ ажил төрлийг эрхэлж буй хүний тоо хэдэн арван мянгад хүрсэн байна. Хятадын циркийн жүжигчин нь олон улсын циркийн тэмцээнд удаа дараалан шагнал авч, хятад улс нь “циркийн том орон” болсныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болжээ.