7-р хичээл Утсаар ярих

 Үг үлдээх хуудас
 
  • Байна уу? Лю захирал гэртээ байна уу?
    "喂" гэдэг нь "байна уу?" гэсэн утсаар ярихад хэрэглэдэг үг."刘" бол овог нь."经理" гэдэг нь "захирал" гэсэн үг болно.刘经理гэдэг нь "Лю захирал" гэсэн үг болно."在" нь "байх" гэдэг нь угтвар үг. "家" гэдэг нь "гэр" гэсэн үг болно. "吗" гэдэг нь асуух сул үг болно. Монгол үгийн "-уу,-үү" нөхцөлтэй адил үг гэж ойлгож болно.
  • Тэр гэртээ хэзээ харьж ирэх вэ?
    Өөрөө "Тэр гэртээ хэзээ харьж ирэх вэ?" гэж асуух гэвэл ингэж хэлээрэй. 他什么时候回来? "他" "тэр" гэсэн утгатай."什么时候" нь "хэзээ" гэсэн үг, энэ үгийг бид урьд нь сурч өнгөрсөн."回来" гэдэг нь "харих" гэсэн үг.
  • Түүнийг надруу утсаар яриулаач.
    "Лю захирлыг хэзээ ирэхийг би ч мэдэхгүй" гэж энэ хүн хэлж байна.Тэгвэл энэ үгийн хариуд хятадаар"请他给我回个电话" , "Түүнийг надруу утсаар яриулаач" гэж хэлж болно. "请" гэдэг нь хүссэн утгатай үг. "他" нь "тэр" гэсэн үг. "给" гэдэг нь "өгөх" гэсэн үг. "我" гэдэг нь "би" гэсэн үг болно."回个电话" гэдэг нь "утсаар хариу ярих" гэсэн үг юм. "回" нь "харих, буцах" гэсэн утгатай. "个" гэдэг нь тоо хэмжээг заасан үг болно. "电话" нь "утас" гэсэн үг.