ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

2017-10-26 15:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга


Ли Жаньшү 

Ли Жаньшү, эрэгтэй, хятад үндэстэн, 1950 оны 8-р сард төрсөн. Хэбэй мужийн Пиншань нутгийн хүн. 1972 оны 12-р сард ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1975 оны 4-р сард ХКН-д элссэн. Хэбэй мужийн Багшийн их сургуулийн оройн сургуулийг улс төрийн мэргэжлээр төгсөж, ажлын хажуугаар их сургуулийн диплом, бизнесийн менежментийн магистр цол хамгаалсан. 

Одоо Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга, Төвийн аюулгүй байдлын үндэсний хорооны тамгын газрын дарга, Төв хорооны шууд харьяа байгууллагын ажлын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 

1971-1972 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын санхүү, худалдааны сургуульд үнэ ханшийн мэргэжлээр суралцсан. 

1972-1976 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын худалдааны газрын ажилтан, орлогч дарга 

1976-1983 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын намын хорооны албаны архивын хэлтсийн ажилтан, дарга. (1980-1983 онд Хэбэй мужийн Багшийн их сургуулийг улс төрийн салбарт оройгоор суралцсан) 

1983-1985 онд Хэбэй мужийн Үши шяний намын хорооны нарийн бичгийн дарга 

1985-1986 онд, Хэбэй мужийн Ши Жяжуан хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, захиргааны комиссар 

1986-1990 онд, Коммунист залуучуудын эвлэлийн Хэбэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. (1988-1988 онд Төвийн намын сургуульд намын байгуулалтын онолын сургалтад хамрагдсан)

1990-1993 онд, Хэбэй мужийн Чэндэ хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, захиргааны комиссар 

1993-1997 онд, Хэбэй мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга (1992-1994 онд Төвийн намын сургуульд эдийн засгийн мэргэжлээр эчнээгээр сурсан) 

1997-1998 онд Хэбэй мужийн намын хорооны байнгын гишүүн, хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн орлогч дарга

1998-2000 онд, Шааньши мужийн намын хорооны байнгын гишүүн, хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн орлогч дарга, тамгын газрын дарга (1996-1998 онд Хятадын НШУА-ийн судалгааны хүрээлэнгийн санхүү, худалдаа, бизнесийн салбарт эдийн засгийн мэргэжлээр суралцсан) 

2000-2002 онд Шааньши мужийн намын хорооны байнгын гишүүн, зохион байгуулах хорооны дарга

2002-2002 онд Шааньши мужийн намын хорооны байнгын гишүүн, Ши-Ань хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ши-Ань хотын АТИХ-ын байнгын хорооны дарга.

2002-2003 онд Шаанши мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Ши-Ань хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ши-Ань хотын АТИХ-ын байнгын хорооны дарга.

2003-2004 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч.

2004-2007 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Мужийн даргын орлогч. (2005-2007 онд Харбин хотын Технологийн их сургуулийн ахлах менежментийн бизнесийн удирдлагын дээд сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан)

2007-2008 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Мужийн даргын үүрэг гүйцэтгэгч. 

2008-2010 онд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Мужийн дарга. 

2010-2012 онд Гүйжөү мужийн намын хорооны нарийн бичгийн дарга. Гүйжөү мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга. 

2012-2012 онд ХКН-ын Төв хорооны тамгын газрын байнгын ажил хариуцсан дэд дарга (сайдын зэрэглэлийн), Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харьяа байгууллагын үйлдвэрчний зөвлөлийн дарга, Гүйжөү мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга. 

2012-2014 онд Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харья байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дарга.

2014-2017 онд Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны үндэсний аюулгүй байдлын хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харьяа байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дарга.

2017 оноос Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төв хорооны үндэсний аюулгүй байдлын хорооны тамгын газрын дарга, Төв хорооны харьяа байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дарга.

XVI, XVII удаагийн Төв хорооны орлогч гишүүн, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.


HomePrev123456...MoreTotal 7 pagesNext

Их уншсан

холбоотой мэдээ