ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

2017-10-26 15:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

Ван Ян

 Ван Ян, Эрэгтэй, Хятад үндэстэн. 1955 оны 3-р сард төрсөн. Аньхуй мужийн Сүжөү нутгийн хүн. 1972 оны 6 сард ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1975 оны 8-р сард ХКН-д элссэн. Төв хорооны намын дээд сургууль төгссөн, байгалийн шинжлэх ухааны магистр. 

Одоо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Намын удирдах хэсгийн гишүүнээр ажиллаж байна. 

1972-1976 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн хүнсний үйлдвэрийн ажилчин, үйлдвэрийн тасгийн боловсон хүчин.

1976-1979 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн боловсон хүчний “Үчи” сургуулийн багш, сургалтын газрын дэд дарга, сургуулийн намын хорооны гишүүн

1979-1980 онд Төв хорооны намын сургуулийн онолын сурталчилгааны боловсон хүчний ангийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгссөн.

1980-1981 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн намын сургуулийн багш

1981-1982 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн коммунист залуучуудын эвлэлийн орлогч дарга

1982-1983 онд Аньхуй мужийн Сүшянь нутгийн коммунист залуучуудын эвлэлийн суртал ухуулгын газрын дарга

1983-1984 онд Аньхуй мужийн коммунист залуучуудын эвлэлийн орлогч дарга

1984-1987 онд Аньхуй мужийн биеийн тамир спортын газрын орлогч дарга, намын удирдах хэсгийн орлогч дарга

1987-1988 онд Аньхуй мужийн биеийн тамир спортын газрын дарга, намын удирдах хэсгийн дарга

1988-1992 онд Аньхуй мужийн Тунлин хотын намын хорооны орлогч дарга, хотын даргын үүрэг гүйцэтгэгч, хотын дарга (1989-1992 ХКН-ын төв хорооны намын сургуулийн эчнээ сургуулийг нам улс төрийн удирдах мэргэжлээр төгссөн) 

1992-1993 онд Аньхуй мужийн төлөвлөгөөний хорооны дарга, намын удирдах хэсгийн дарга, мужийн засаг даргын туслах

1993-1993 онд Аньхуй мужийн засаг даргын орлогч 

1993-1998 онд Аньхуй мужийн намын хорооны байнгын гишүүн, засаг даргын орлогч (1993-1995 онд ажиллахын зэрэгцээ Техник технологийн их сургуулийн удирдлагын менежментийн мэргэжлээр магистрантурт сурч, байгалийн шинжлэх ухааны магистр цол хамгаалсан. 

1993.03-1997.05 ХКН-ын Төв хорооны намын сургуулийн муж, сайдын хэмжээний боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх ангид суралцсан.

1998-1999 онд Аньхуй мужийн намын хорооны орлогч дарга, засаг даргын орлогч

1999-2003 онд Хятадын үндэсний Хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга, намын удирдах хэсгийн гишүүн (2001.09-2001.11 ХКН-ын Төв хорооны намын сургуулийн муж, сайдын хэмжээний боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх ангид сурав)

2003-2005 онд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч (Төрийн зөвлөлийн тамгын газрын байнгын ажлыг хариуцсан, сайдын зэрэглэл) , Төрийн зөвлөлийн байгууллагуудын намын удирдах хэсгийн орлогч дарга

2005-2006 онд Чүнчин хотын намын хорооны дарга

2006-2007 онд Чүнчин хотын намын хорооны дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга

2007-2007 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Чүнчин хотын намын хорооны дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга 

2007-2012 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандун мужийн намын хорооны дарга

2012-2013 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн,

2013-2017 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, намын удирдах хэсгийн гишүүн

2017 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, намын удирдах хэсгийн гишүүн, XVI удаагийн Төв хорооны орлогч гишүүн, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVII, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.


Их уншсан

холбоотой мэдээ