ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

2017-10-26 15:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

Хань Жэн

 Хань Жэн, эрэгтэй, хятад үндэстэн. 1954 оны 4-р сард төрсөн. Жэжян мужийн Сыши нутгийн хүн. 1975 оны 12 сард ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1979 оны 5-р сард ХКН-д элссэн. Хуадүн багшийн их сургуулийн олон улс судлалын хүрээлэнгийн олон улсын харилцаа хийгээд дэлхийн эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Эчнээгээр магистрантурт суралцаж төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, ахлах эдийн засагч.

Одоо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

1975-1980 онд, Шанхай хотын машин тоног угсарч суурилуулах Шюйхүй ангийн сан хамаарагч, борлуулалтын хувьцааны ажилтан, коммунист залуучуудын эвлэлийн дэд дарга.

1980-1982 онд, Шанхай хотын химийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн компанийн албан тушаалтан, коммунист залуучуудын эвлэлийн хариуцлагатан.

1982-1986 онд, Шанхай хотын химийн аж үйлдвэрийн товчооны коммунист залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга (Энэ хугацаанд: 1983-1985 онд, Фүдань их сургуулийн коллежид суралцсан)

1986-1987 онд, Шанхай хотын химийн аж үйлдвэрийн коллежийн намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч.

1987-1988 онд, Шанхай хотын кетний үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга, үйлдвэрийн дэд дарга. (1985-1987 онд, Хуадүн багшийн их сургуулийн Оройн их сургуулийн улс төрийн боловсролын институтэд улс төрийн боловсролын мэргэжлээр суралцсан.) 

1988-1990 онд, Шанхай хотын резиний Да Жүн Хуа үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга, үйлдвэрийн дэд дарга.

1990-1991 онд, коммунист залуучуудын эвлэлийн Шанхай хотын хорооны нарийн бичгийн даргын орлогч. 

1991-1992 онд, коммунист залуучуудын эвлэлийн Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга. 

1992-1993 онд, Шанхай хотын Лүвань дүүргийн намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч. Дүүргийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч. (1991-1994 онд, Хуадүн багшийн их сургуулийн олон улс судлалын хүрээлэнгийн олон улсын харилцаа, дэлхийн эдийн засаг мэргэжлээр эчнээгээр суралцаж, эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.)

1995-1997 онд, Шанхай хотын захиргааны нарийн бичгийн даргын орлогч, хотын эдийн засгийн ерөнхий ажлын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хот төлөвлөлтийн хорооны дарга, намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга, хотын үнэт цаасны удирдлагын албаны дарга. 

1997-1998 онд, Шанхай хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, хотын захиргааны нарийн бичгийн даргын орлогч.

1998-2002 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дэд дарга. 

2002-2003 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дэд дарга. 

2003-2004 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга. 

2004-2006 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн зохион байгуулах комиссын дэд дарга, гүйцэтгэх комиссын гүйцэтгэгч дарга.

2006-2007 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах комиссын дэд дарга, ахлах эрхлэгч, гүйцэтгэх комиссын гүйцэтгэгч дарга, гүйцэтгэх комиссын дарга.

2007-2008 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах комиссын даргын ахлах орлогч, гүйцэтгэх комиссын дарга.

2008-2011 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах комиссын даргын орлогч, гүйцэтгэх комиссын гүйцэтгэгч дарга.

2011-2012 онд, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга.

2012-2017 онд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга. 

2017 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга.

ХКН-ын XVI, XVII, XVIII, XIX удаагийн тТөв хорооны гишүүн, XVIII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.

HomePrev...4567Total 7 pages

Их уншсан

холбоотой мэдээ