Мэдээ

​Хөдөө орон нутагт ажилладаг эмчилгээний баг

Хятад улсын хэмжээнд ядуурлаас гараагүй 52 сяний 10 нь Шиньжяны өмнөд нутагт төвлөрч байгаа юм. Өвчний улмаас ядууралд оруулахгүйн тулд 9 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний ажлын хэсэг ядуулаг тосгонд тогтмол ажиллаж, тосгоны оршин суугчдад эмчилгээний үйлчилгээ хангаж байгаа юм.

Энэтхэгт коронавирусийн халдвар авсан тохиолдол 500 мянгаас давав

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны 27-нд хийсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, өнгөрсөн 24 цагийн дотор Энэтхэг улсад шинээр  коронавирусийн халдвар авсан 18370 тохиолдол  бүртгэгдэж, нас барсан 383 тохиолдол нэмэгдсэн  байна. 

Өчигдөр оношлогдсон тохиолдол 17 нэмэгдэв

Жуншинь агентлагийн мэдээ: Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос 28-нд нийтэлсэн цар тахлын тухай мэдүүлгээс үзэхэд, 27-нд Хятад улсын 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группд COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 17 нэмэгдэж, эдгээрийн дотор тухайн нутагт халдвар авсан тохиолдол 14 нэмэгдсэн нь бүгд Бээжингийнх юм. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол мөн өдөр 7 нэмэгдэв.

Америкт 2.5 сая гаруй хүн цар тахлын халдвар авчээ

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн  Жонс Хопкинсийн их сургуулийн 27-нд нийтэлсэн COVID-19 цар тахлын сүүлийн үеийн  статистик тоо бүртгэлээс үзэхэд, Америкт цар тахлын халдвар авснаар оношлогдсон  хүн нийт 2.5 саяаас давсан байна.

Цар тахлын үед олон хүн цугларч сурталчилгаа хийх нь ямар үр дагавар дагуулах бэ?

Монголын Улсын Их Хурлын сонгууль болж байна. Сонгуульд саналаа өгөхөөр олон хүн цугларч, халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Сонгуулийн саналаа өгөх цэгт “COVID-19” цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, иргэдэд амны хаалт, бээлий бэлтгэсэн байна. 

Бээжин хотын хэрэгжүүлж байгаа хатуу дэглэм ирээдүйн хандлага болж мэднэ

6-р сарын 12-ны өдрөөс, Бээжин  хотод коронавирусийн халдвар авсан 1 тохиолдол бүртгэгдсэнээс хойш, олон  газрынхан Бээжин хотод гарсан энэ удаагийн халдварт өвчинд анхаарал хандуулах  боллоо. 

Австралийн хэвлэлийнхэн Бээжингийн тухай мэдээлж байна

6-р сарын дунд үеэр Бээжин болон Австралийн Виктория мужийн төв Мельбурн хотод Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол шинээр нэмж бүртгүүлсэн юм. Бээжин хот шуурхай ажиллаж, хүчтэй хариу арга хэмжээ хэрэгжүүлж, тархалтыг хяналтдаа авсан талаар Австралийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд идэвхтэй мэдээлж байна. 6-р сарын 23-нд Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци "Ижилхэн тахал, өөр өөр хариу үйлдэл" гэсэн гарчигтай нийтлэл гаргаж Бээжингийн үйл ажиллагааг эерэгээр үнэлэв.

Их Британи хөл хориогоо цуцална

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 6-р сарын 23-нд Их Британийн парламентад хэлсэн үгэндээ, Англид хэрэгжүүлж байсан хөл хорионы дэглэмийг цаашид цуцлах бөгөөд хөл хориог цуцлах арга хэмжээ 7-р сарын 4-нд хүчинтэй болно хэмээн зарлажээ

Олон улсын байгууллагууд хамтран цар тахлын эсрэг тэмцэнэ

6-р сарын 23-ны өдөр буюу Олимпийн өдрөөр, Олон улсын олимпийн хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ хамтран дэлхийн олон газрын хүмүүс, хамт олныг эрүүл энх байлгахын тулд арга хэмжээ авахыг уриалсан хамтын ажиллагааны түншлэлийн хөтөлбөрийг санаачлан гаргажээ.

Бээжинд тархсан тахлын эх үүсвэр нь Үханийнхаас илүү тодорхой

23-ны өдөр Жүн Наньшань сэтгүүлчид ярилцлага өгөх үедээ, энэ удаа Бээжинд тархсан Ковид-19-ийн халдварын эх үүсвэр нь одоохондоо тийм ч тодорхой болоогүй, гэвч Үханьтай харьцуулбал илүү ойлгомжтой юм. Энэ өвөл ирэх хаврын үеэр Ковид-19-ийн цар тахал мөн арилахгүй төлөвтэй байна. Гэхдээ эхний давлагаа мэт дэлхийн хэмжээнд тархах боломжгүй гэжээ.

Германы махны үйлдвэрийн 1500 гаруй хүн цар тахлын халдвар авчээ

Жүншинь агентлагийн мэдээ: Германы Хойд Нордрейн-Вестфален мужийн Тонниес компанийн махны төрлийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт COVID-19 цар тахал олон хүнд халдварлан түгсэн хэрэг гарсан бөгөөд тухайн орон нутгийн цагаар 22-ны оройг хүртэлх байдлаар 1553 хүн халдвар авсан нь оношлогджээ.

Италид өнгөрсөн онд коронавирусийн халдвар гарсан байж болзошгүй

Италийн  хойд нутгийн хотод өнгөрсөн оны 12-р сард бохир усны дээжинд шинэ коронавирусийн  RNA-ийн хэмжээ агуулж буйг илрүүлсэнтэй холбогдуулан Орон нутгийн цагаар 22-нд,  ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн төслийн удирдагч Майкл Райан хэлэхдээ,  энэ нь чухал илрүүлэлт бөгөөд цаашид судалгаа хийх шаардлагатай байна.

Бээжинд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 9 нэмэгдэв

22-нд Бээжингийн Эрүүл мэндийн комиссын мэдэгдсэнээр, 21-ний 0-24 цаг хүртэлх байдлаар, Бээжинд хотод COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 9 нэмэгдэв. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол 2, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол 5 нэмэгджээ.

АНУ-д коронавирусийн халдвар авсан тохиолдлын тоо нэмэгдээд 2,269,463 хүрэв

АНУ-ын Жонс  Хопкинсийн их сургуулийн статистик мэдээгээр, 6-р сарын 21-ний өдрийн 17:00 цаг,  Бээжингийн цагаар 22-ны өдрийн 05:00 цагийн байдлаар, АНУ-д шинэ коронавирусийн  халдвар авсан тохиолдол 2.26 саяас давж, нийт 2,269,463 хүрсэн бол нас барсан  хүний тоо 119 мянгаас давж, 119.921-д хүрчээ. 

Хятад улсаас бусад газруудад коронавирусийн халдвар авсан 8623011 тохиолдол бүртгэгдэв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 21-нд гаргасан  хамгийн сүүлийн тоо баримтаас харахад, Хятад улсаас  бусад газруудад шинэ коронавирусийн халдвар авсан  8,623,011 тохиолдол бүртгэгдсэн байна.

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 180 мянган тохиолдол шинээр нэмэгджээ

Синьхуа агентлагийн мэдээ, Дэлхийн шинэ коронавирусийн халдварын  тохиолдол өдөрт 180 мянгаар нэмэгдэж, Германы махны үйлдвэрт халдвар авсан хүн  730-д хүрчээ.

18-нд Бээжин хотод шинээр халдвар авсан 25 тохиолдол бүртгэгдэв

Бээжин хотын эрүүл  мэндийн комиссын 19-нд мэдээлснээр,  18-ны өдрийн 0: 00- 24: 00 цагийн байдлаар,  Бээжин хотод шинээр коронавирусийн  халдвар авсан тохиолдол 25, сэжиглэж буй тохиолдол 2, өвсний шинж тэмдэг  илрээгүй 2 тохиолдол бүртгэгджээ. 

Бээжингийн амьдралын шаардлагатай зах зээлийн хангамж ерөнхийдөө хүрэлцээтэй байна

Хятадын  Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ,  одоогийн байдлаар, Бээжингийн амьдралын шаардлагатай зах  зээлийн хангамж ерөнхийдөө хүрэлцээтэй байгаа  бөгөөд үнэ нь үндсэндээ тогтвортой байна. 

Ц.Сүрэнжав: Коронавирус хүн төрөлхтний хувьд шинэ эхлэл бас сургамж болно

Ази тивд хамгийн хүчирхэг уламжлалтай анагаах ухаан бол манай Монгол, тан барьдаг ардын эмнэл зүй юм.

​Бээжин хот 356 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийв

​6-р сарын 13-17-ны өдрүүдэд Бээжин хот 356 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн тухай 17-нд болсон Бээжин хотын захиргааны хэвлэлийн бага хурлаас мэдэгджээ. Бээжингийн халдварт өвчин судлалын газрын орлогч дарга Пан Шинхүө хэлэхдээ, энэ удаагийн вирусийн халдварын тархалтыг эрт илрүүлсэн гэжээ. 

HomePrev...5678910NextEndTotal 10 pages