Мэдээ

Цар тахлын эсрэг Хятад Монгол хоёр орон хамтран ажилласаар байна

Сяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ардын Намын дарга, Засгийн газрын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд захиа илгээж, Ковид-19 халдварын эсрэг Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааг дээд хэмжээгээр үнэлжээ.

10.71 сая сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцож байна

Өнөөдөр буюу 7-р сарын 7-нд 2020 оны Хятад улсын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шатлалт албан ёсоор эхэлж...

Төвлөрүүлэн тусгаарласан хүмүүсийг алхам дараатайгаар тусгаарлалтаас чөлөөлнө

6-нд хийлгэсэн Бээжин хотод COVID-19 цар тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлын хэвлэлийн бага хуралд Бээжин хотын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэн, хянах төвийн дэд дарга Пан Шинхүө хэлэхдээ, шинжлэх ухааны оновчтой үндэслэл, аюулгүй байдлын эмх цэгцтэй байдлыг баримтлах зарчмын дагуу Шинь Фа Ди захын төвлөрүүлэн тусгаарласан хүмүүсийг төрөл ангилалд хуваан, бүлэг бүлгээр тусгаарлалтаас чөлөөлөх болно гэжээ.

Үхань дахь Био аюулгүй байдлын үндэсний лаборатори

Үхань дахь Био аюулгүй байдлын үндэсний лабораторид зөвшөөрөлгүй тохиолдолд ганц шумуул хүртэл нэвтрэн орох боломжгүй юм. Үхань дахь вирус судлалын газар нь цар тахлын хугацаанд нэг үе гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн дэвэргэн сурталчилж байсан анхаарлын төв болж байсан юм. CGTN-ний сурвалжлагч Хү Чао саяхан Үхань дахь вирус судалгааны газрын аюулгүйн зэрэглэлээр хамгийн дээгүүр ордог P4 лабораторитой танилцсан байна. Тус газрын албан тушаалтан сурвалжлагчид хэлэхдээ, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд энд нэг ширхэг шумуул хүртэл нисэн орох боломжгүй юм. Зөвшөөрөлгүй тохиолдолд, эндэхийн судалгааны ажилтан дусал ус,  ширхэг цаасыг хүртэл авч явж болохгүй тогтоолтой гэсэн байна.

АНУ-д 2830856 хүн халдвар авчээ

Жонс Хопкинс Их Сургуулийн статистик мэдээллээр, АНУ-ын зүүн нутгийн цагаар 7-р сарын 4-ны 17 цаг 23 минутын байдлаар тус оронд 2830856 хүн ковид-19-ийн халдвар авч, 129641 хүн нас баржээ

24 цагт 212 мянган хүн халдвар авав

7-р сарын 4-нд нийтэлсэн ковид-19-ийн халдварын тухай ДЭМБ-ын тайлангаас ажихад, өнгөрсөн 24 цагт буюу 7-р сарын 3-нд шинээр бүртгүүлсэн халдварын тохиолдол 212326 байж, хамгийн олон хүн халдвар авсан өдөр болж, мөн 5134 хүн нас барав

Бээжинд шинээр 2 тохиолдол бүртгэгджээ

7-р сарын 4-д Бээжин хотод шинээр халдвар авсан тохиолдол 2 бүртгэгдсэн бол халдвар авч болзошгүй, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна

Шиньфади хүнсний зах өдгөө ямар байдалтай байна?

6-р сарын 11-нд, Бээжин хотод дотооддоо коронавирусийн халдвар авсан 1 тохиолдлыг илрүүлэв. 11, 12-нд бүртгэгдсэн халдварын тохиолдолд мөрдөн шинжилгээ хийсний дүнд халдварын эх үүсвэр болох Шиньфади хүнсний захыг тодруулжээ.

​Сирийн асуудлаарх цахим хурал болов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Рухани нар 1-нд Сирийн асуудлаар цахим хурал хийв. Гурван талт уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Сирийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр л бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамгаалах боломжтой гэдгийг онцолж, энэ чиглэлээр зохицуулалт хийж, хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бээжингийн цар тахлын байдал намжих чиг хандлагатай болов

Жуншинь агентлагийн мэдээ: 7-р сарын 2-нд Бээжингийн Эрүүл мэндийн зөвлөл мэдэгдсэнээр, 7-р сарын 1-ний 0-24 цагийг хүртэлх байдлаар, Бээжинд COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 1, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол 2 нэмэгджээ. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол гараагүй, 2 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

​АНУ-д хоногт 100 мянган тохиолдол халдвар авах магадгүй

​Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр: Төв Европын цагаар 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн байдлаар (Бээжингийн цагаар 1-ний өдрийн 16:00 цаг) дэлхийн хэмжээнд Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөс 163,939 нэмэгдэж, нийт 10,357,662 болсон байна. Нас барсан тохиолдол өмнөх өдрөөс 4188-ээр нэмэгдэж, нийт 508,055-д хүрчээ.

Бээжин хотод шинжилгээний нүүдлийн машин ажиллаж эхлэв

Бээжин хотын Шичэн болон Чао-Ян дүүрэгт нуклейн хүчлийн шинжилгээний нүүдлийн авто машин эхлэн ажиллаж, эмчилгээний ажилтнуудын ажлын орчныг үр ашигтай сайжруулан, ажлын эрчийг нэмэгдүүлж байна.

Бээжин хот нуклайн хүчлийн хөдөлгөөнт үзлэгийг түргэн шуурхай хийж байна

Сүүлийн өдрүүдэд, Бээжин хотын захиргаанаас зохион  байгуулсан шинэ коронавирусийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг  хяналтдаа авах талаар хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 6-р сарын 28-ны  өдрийн байдлаар, Бээжин хот нийт 8 сая 929 мянган хүнээс  нуклейн хүчлийн тээж авч, 7 сая 687 мянган хүнд  шинжилгээ хийсэн нь "Түргэн шуурхай үзлэг шалгалт хийх" ажлыг үндсэндээ дуусгаж, хүмүүсийн эргэлзээг арилгажээ. Энэ  талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.  

Бээжинд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 7 нэмэгдэв

Синьхуа агентлагийн мэдээ: Бээжин хотын Эрүүл мэндийн зөвлөл 30-нд мэдэгдсэнээр, 29-ний 0-24 цагийг хүртэлх байдлаар Бээжин хотод COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 7 нэмэгдэж, өвчний шинж тэмдэггүй тохиолдол 1 нэмэгдэж, 1 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Дэлхий дахинд оношлогдсон Ковид-19-ийн бүртгэгдэл 10 саяыг давжээ

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 19-ний өдөр хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, өнөөдрийг хүртэлх байдлаар, дэлхий дахинд оношлогдсон Ковид-19-ийн бүртгэгдэл 10 саяыг давж, Ковид-19 өнөө яг дэлхий дахинд түргэн тарж байна гэжээ.

Хятад улс эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөх хүчин болно

Бразилийн Рио-де-Жанейро хотын Холбооны их сургуулийн профессор Моника Бруккманн саяхан Аргентины мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа: COVID-19 цар тахал Латин Америк тив, АНУ болон Европ тивд адил бус хэмжээний сөрөг нөлөө үзүүллээ, Латин Америкийн орнууд зохицолтой хамтран ажиллаж, хамтаар цар тахлыг ялан давах шаардлагатай байна гэж хэлжээ.

​Бээжинд халдвар авсан 7 тохиолдол бүртгэгдэв

29-ний өдөр Бээжин хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, 28-ны өдрийн 0: 00-аас 24: 00 цаг хүртэл Бээжин хотод Ковид-19-ийн халдвар авснаар оношлуулсан 7 тохиолдол, халдвар авсан болзошгүй 4 тохиолдол, өвчний шинж тэмдэггүй 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байхгүй. 

​Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

​Ковид-19-ийн цар тахал гарсны улмаас, Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эхний шатны санал хураалт нэг сар хойшлогдоод 6-р сарын 28-нд боллоо. Урьд нь 5-р сарын 10-нд сонгууль болохоор төлөвлөж байсан боловч товлосон хугацаандаа зохион байгуулж чадаагүй юм.

Хятадаас бусад газарт Ковид-19-р халдвар авсан тохиолдол 9757883-д хүрчээ

Синьхуа Агентлагийн мэдээ, ДЭМБ 28-ны өдөр нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Хятадаас бусад газарт Ковид-19-р халдвар авсан тохиолдол 9757883-д хүрсэн байна.

​Ковид-19-ийн халдвараар нас барсан хүний тоо 500 мянгыг давав

Жонс Хопкинс их сургуулийн 28-ны өдөр гаргасан Ковид-19-ийн халдварын тухай шинэ статистик тоо баримтаас үзвэл, дэлхий даяар 500000 гаруй хүн нас барсан байна. 

HomePrev...45678910NextEndTotal 10 pages