Мэдээ

COVID-19 цар тахлыг тогтоон барих бололцоотой юм

Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом хэлэхдээ, COVID-19 цар тахал бол нэгэн удаагийн 100 жилд тохиогоогүй эрүүл мэндийн хямрал юм, гэхдээ түүнийг тогтоон барих бололцоотой байна. Дэлхий нийтийн түвшинд, улс орнуудын түвшинд эв нэгдэж чадвал, “ирээдүйд цар тахлыг ялан давах боломж бидний гарт байгаа” гэжээ.

У Хань шинэ коронавирусийн амьтан дамжин тархсан газар биш байж магадгүй

​ДЭМБ-ын онц байдлын төслийн хариуцлагатан Майкл Райан тухайн орон нутгийн цагаар 3-нд ДЭМБ-ын шинэ коронавирусийн байдлын тухай ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын У Хань хотод тусгайлан шинэ коронавирусийг хянах систем байгаа тул анхны сэрэмжийг өгсөн юм. Харин У Хань нь Шинэ коронавирусийн амьтан дамжин тархсан газар гэсэн үг биш юм гэжээ.

Хятад улс "хос эргэлттэй" эдийн засгийг бүрдүүлнэ

Сүүлийн үед Хятадын Худалдааны яамаас хийсэн санал асуулгын дүнд харуулснаар, Хятадад үргэлжлэн хөрөнгө оруулан бизнес эрхэлнэ хэмээн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 99.1% нь илэрхийлсэн байна.

​Шиньжянд 28 тохиолдол нэмж бүртгэгдэв

Шиньжян Уйгарын өөртөө засах орны Эрүүл мэндийн хорооноос мэдээлэхдээ, 8-р сарын 2-ны өдрийн 0-24 цагийн хооронд Шиньжяны үйлдвэрлэл ба барилгын корпусыг хамруулан нийт Шиньжянд Ковид-19-ийн халдвар авснаар оношлогдсон 28 тохиолдол, өвчний шинж тэмдэг илрээгүй оношлогдсон тохиолдол 8 бүртгэгдсэн бөгөөд бүгд Үрэмч хотод байжээ.

​Эх газрын эмчилгээний баг Хонконгод ажиллаж байна

​Сүүлийн үед Хонконгод Ковид-19-ийн халдвар улам бүр газар авч байгаа юм. 2-ны өдрийн 0 цагийн байдлаар, өдөрт 115 тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд 12 хоног дараалан өдөрт 100 гаруй хүн нэмж бүртгэгдэж байна. Хонконгийн онцгой бүсийн захиргааны хүсэлтийн дагуу төв засгийн газраас шинжилгээний багийг Хонконгод илгээн ажиллуулж, цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлж байна. Эх газрын эмчилгээний ажилтнууд цар тахлын эсрэг баялаг туршлагатай учраас урьдчилан сэргийлж хянах талаар Хонконгийн хүрэлцэхгүй талыг нөхөж чадна хэмээн Хонконгийн олон салбарынхан үзэж байна.

Америк шинэ коронавирусийн халдварын шинэ шатанд байна

Тухайн орон нутгийн цагаар 2-нд Цагаан ордны коронавирусийн тусгай ажлын хэсгийн менежер, доктор Дебора Беркс CNN-д ярилцлага өгөхдөө хэлэхдээ, Америк шинэ коронавирусийн халдвартай тэмцэх шинэ шатанд орлоо, уг халдвар энэ оны эхэнд Америкт анх тархсанаасаа улам өргөн хүрээнд тархаж байна гэжээ.

Үрэмч хотод халдварын тохиолдол багасав

7-р сарын 31-нд, Үрэмч хотод Ковид-19-ийн халдвар авсан нь оношлогдсон 31 тохиолдол бүртгэгджээ.

Америк яагаад цар тахлыг үр ашигтай тогтоон барьж чадахгүй байна?

29-ний өдрийн байдлаар Америкад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 4.4 саяас давж, нас барсан хүний тоо 150 мянгаас давжээ. Америкийн халдварт өвчний судлалын эрдэмтэн хэлэхдээ, Америкад халдварын тохиолдол ба нас барсан хүний тоогоор дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч цар тахлын байдал "хамгийн муу шат үе" ирээгүй байж болзошгүй гэжээ.

​Жүн Наньшань: Хонконгийн нийт иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахыг зөвлөв

​Хятадын Инженерийн академийн академич Жүн Наньшань 27-ны өдөр Гуанжөүд хэлэхдээ, Хятад улсын Хонконгт Ковид-19-ийн халдвар газар авч байгаа бөгөөд хорооллоор дамжин халдварлах байдалтай байгаа, гэхдээ огцом нэмэгдээгүй байна, Хонконгийн бүх иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахыг зөвлөж байна гэжээ.

​Цар тахлын эсрэг хамтран зүтгэнэ

​Эмнэлгийн систем, тусгаарлалт, хорио цээрийн байгууламжийн ачаалал ихтэй, нуклейн хүчлийн шинжилгээний хүчин чадал нь шаардлагыг хангаж чадахгүй  болж сүүлийн үед Хонконгт Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол улмаар нэмэгдэн, хэдэн хоног дараалан өдөрт зуу гаруй хүн халдвар авснаар бүртгэгдэж, урьдчилан сэргийлж хянахад хүндрэлтэй болж байна. 

Америкийн амны хаалтын асуудал шийдэгдээгүй байна

Америкийн зүүн нутгийн цагаар 7-р сарын 28-нд Америкийн шинэ  коронавирусийн халдварын тохиолдол 4 сая 300 мянгаас давжээ. Тухай орон нутгийн  цагаар 28-нд Америкийн Вашингтон Пост сонин өгүүлэл нийтэлж, амны хаалт зүүх нь  шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн дөхөм дөт арга юм. Харин Америк  эхнээсээ амны хаалтын асуудлыг тодорхой шийдэж чадаагүй юм гэжээ.  

​SARS-CoV-2 сарьсан багваахайгаас гаралтай

Орон нутгийн цагаар 28-ны өдөр "Байгаль-Микробиологи" олон улсын багийн судалгааны ажлын үр дүнг онлайнаар нийтлэв. Нийтлэлд COVID-19 -ийг үүсгэдэг SARS-CoV-2 нь 40-70 жилийн тэртээ түүнтэй маш төсөөтэй вирусээс хувьсан өөрчлөгдсөн юм. Үнэндээ эдгээр вирусууд сарьсан багваахай хооронд хэдэн арван жилийн турш халдварлагсаар ирлээ гэж үзжээ. Судлаачид вирусийн эх үүсвэрийг судлах нь ирээдүйд тархалтыг хянахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Халдварт өвчний аюулыг тодорхой таниагүй улмаас халдвар өргөн хүрээнд тархжээ

Орон нутгийн цагаар 28-ны өдөр, АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих төвийн захирал Редфилд ABC -д өгсөн ярилцлагадаа, Трампын засгийн газар Европоос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн халдварт өвчний аюулыг тодорхой таниагүйн улмаас АНУ-д халдвар өргөн хүрээнд тархсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Халдварт өвчний аюулыг тодорхой таниагүй улмаас халдвар өргөн хүрээнд тархав

Орон нутгийн цагаар 28-ны өдөр, АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих төвийн захирал Редфилд ABC -д өгсөн ярилцлагадаа, Трампын засгийн газар Европоос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн халдварт өвчний аюулыг тодорхой таниагүйн улмаас АНУ-д халдвар өргөн хүрээнд тархсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Академич Чэнь Вэй коронавирусийн вакцины тухай танилцууллаа

Ковид-19 цар тахал дэлгэрснээс хойш, Хятадын цэргийн шинжлэх ухааны академи вакцин судалгааг яаралтай зохион байгуулж, олон судалгааг өрнүүлж байна. Уг академийн бие дааж судлан үйлдвэрлэсэн mRNA нь клиникийн туршилтын шатанд орсон бас нэгэн шинэ вакцин юм.

Гао Фү шинэ коронавирусын вакцины туршилтад хамрагдав

Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хяналт тавих төвийн захирал Гао Фү нэгэн удаагийн семинарын үеэр, өөрөө туршилтын чанартай шинэ коронавирусын вакцинд хамрагдсан гэдгээ мэдэгдсэн байна. 

Тахлын эсрэг тэмцсэн "Ард иргэд юунаас ч эрхэм" практик

Хятад улс ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүн чухалд үзэж, урьдчилан сэргийлж хянах ард түмний дайны ялалтыг байгуулж, ард түмэн төвтэй хүний эрхийн үзэл баримтлалаа бүрэн харуулсан юм.

Европт халдварт өвчин хоёр дахь удаагаа гарах дохио илэрч байна

Орон нутгийн цагаар 28-ны өдөр, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон: Европын хэсэг нутагт халдварт өвчин хоёр дахь удаагаа гарах дохио өгч байна хэмээн сэрэмжлүүллээ. Тэрээр хэлэхдээ, коронавирусийн халдварт өвчний эрсдэл дахин нэмэгдэж эхэлсэн энэ үед, засгийн газрын хийх ёстой ажил бол түргэн шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй. 

Цар тахал Америкийн энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Америкийн ерөнхийлөгч Трамп 3-р сарын сүүлчээр, 2.3 их наяд ам доллар бүхий "Цар тахлын тусламж, авран туслах болон эдийн засгийн аюулгүй байдлын хуулийн төсөл"-д гарын үсэг зурж, төсөлд ажил алдагсдад долоо хоног бүрд 600 ам долларын нэмэлт нөхөн олговор олгож, жижиг дунд оврын аж ахуйн нэгжид 10 мянган ам долларын яаралтай тусламж олгох арга хэмжээнүүд багтан оржээ.

​Хятадын кино театрууд үйл ажиллагаагаа сэргээв

​Тахлын халдварын эрсдэл багатай Хятадын олон нутгийн кино театрууд 7-р сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа сэргээжээ. Халдварын улмаас Хятад даяар кино театрууд бараг хагас жилийн турш үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан юм. 26-ны өдрийн 18 цагийн байдлаар, 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагийн нийт кино тасалбарын орлого 60 сая юаниас давсан байна.

HomePrev1234567...NextEndTotal 10 pages