• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-03 17:05:07    
Хятад улс Японы тvрэмгийллийн эсрэг дайн ялсны 60 жилийн ойг дурсган тэмдэглэх хурал хийлээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Японы тvрэмгийллийн эсрэг дайн болон фашистын эсрэг дэлхийн дайн ялалт ххийсний 60 жилийн ойг дурсган тэмдэглэх их хурал 3-ны єдєр Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд ёслол тєгєлдєр явагдлаа. Хятадын нам тєрийн удирдагчид, Японы тvрэмгийллийн эсрэг дайнд оролцож явсан ахмад дайчид, олон улсын найрсаг зvтгэлтэд болон нийгмийн олон салбарын 6000 шахам хvн уг хуралд оролцсон байна.

     Хятад улсын дарга Ху Жиньтао хурал дээр vг хэлэхдээ, Хятадын Японы тvрэмгийллийг эсэргvvцсэн дайн болон фашистын эсрэг дэлхийн дайнаас Хятадын хєгжил болон дэлхийн соёл иргэншлийн дэвшилд vзvvлсэн асар их гvн гvнзгий ач холбогдлыг єндрєєр vнэлж, Хятад улс энх тахйванч хєгжлийн замаар хэлбэрэлтгvй замнах болно гэж илэрхийлжээ.

     Дурсган тэмдэглэх их хурал нь тєрийн дууллын эгшиглэнгийн дунд эхэлсэн байна.

     Хятад улсын дарга Ху Жин тао vг хэлэхдээ юуны ємнє ингэж илэрхийлсэн юм. Тэр хэлэхдээ: "Бид тэрхvv агуу их дайны ялалтыг ёслол тєгєлдєр дурсган тэмдэглэж байгаа нь тvvхийг бат цээжилж, єнгєрснєє мартахгvй, энх тайвныг дээдэлж, ирээдvйн сайн сайханыг цоцлон байгуулж, Хятадын vндэстнvvдийн сэргэн маэндалтын агуу их vйлсийг нэн сайнаар ахиулан, хvн тєрєлхтєний энх тайван болон хєгжлийн эрхэм дээд vйлст нэн их тус дєхєм vзvvлэхийн тєлєє юм" гэжээ.

     Фашстын эсрэг дэлхийн дайны явцад, Хятадын ард тvмний Японы тvрэмгийллийн эсрэг дайн нь эрт эхэлж удаан vргэлжилсэн дайн юм. Дарга Ху Жинь тао хэлэхдээ, Хятадын дайны талбар нь Японы милитаристын гол хvчнийг урт хугацаанд хориглон цохиж, Японы тvрэмгийлэгчдийг устгахад шийдвэрлэгч vvрэг гvйцэтгэсэн юм. Хятад улс vvний тєлєє 35 сая гаруй цэрэг ардын амь насны vрэгдэл гаргасан юм гэжээ.

1  2