• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-03 17:05:07    
Хятад улс Японы тvрэмгийллийн эсрэг дайн ялсны 60 жилийн ойг дурсган тэмдэглэх хурал хийлээ

Хятадын Олон Улсын Радио

     Дарга Ху Жиньтао хэлэхдээ: "Бид Японы тvрэмгийллийг эсрэгvvцэх дайнд шударга ёс, эд матери зэрэг талаар туслан дэмжиж байсан улс орнууд болон олон улсын найрсаг зvтгэлтэдийг мартахгvй, Нан жингийн их хядлага болон бусад харсалт хэргийн явцад Хятадын тvрвэгсэдэд тусламж дэмжлэг vзvvлж байсан гадаадын найз нарыг мартахгvй, Хятадын арми ардтай хамтаар мєр зэргэцэн байлдаж, бас аюул тvгшvvрээс сvрдэхгvйгээр Хятад улсын ємнєєс стратегийн бараа бvтээгдэхvvн зєєвєрлєх ажлыг Хуип Курсе аялалын шугам гарган ажиллаж байсан Америкийн Флин Тигер нисэх багийнхныг мартахгvй, тvмэн газрын алсаас хvрэлцэн ирж Хятадын шархадсан хvмvvсийг авран туслаж байсан гадаадын эмч нарыг мартахгvй, Хятадын Японы тvрэмгийлэлийн эсрэг дайны амжилтыг vнэн мєнєєр нь мэдээлж байсан гадаадын сэтгvvлчдийг мартахгvй, Хятадын Японы тvрэмгийллийн эсрэг дайн ялахад хvчин зvтгэл гаргасан гадаадын цэргийн зєвлєх болон бусад талын хvмvvсийг мартахгvй, Хятадын зvvн хойын дайны талбарт эрэлхэг баатарлагаар бие vрэгдсэн хуучин Зєвлєлт Холбоот Улсын дайчдыг нэн ч мартахгvй. Хятадын ард тvмний Японы тvрэмгийллийн эсрэг дайны ялалт хийхэд дэлхийн улс орнуудын ард тvмний vзvvлсэн эрхэм нандин гавьяа зvтгэлийг Хятадын ард тvмэн vvрд бат цээжилж явах болно" гэлээ.

     Дарга Ху Жинь тао хэлэхдээ, Хятадын ард тvмний Японы тvрэмгийллийн эсрэг дайн бол нэн шинэ vеийн тvvхэнд харийн тvрэмгийллийг эсэргvvцэж vндэстний чєлєєлєлтийн бvрэн ялалт хийсэн анхны дайн юм. Дайны ялалт нь Хятадын улс орны бvрэн эрх, нутаг дэвсгарийн бvрэн бvтэн байдлыг хамгаалж, Хятадын vндэстнvvдийг колоничлолын гай зовлонгоос зайлуулсан бєгєєд Тайвань дахь Японы 50 жилийн колонийн ноёрхлыг эцэс болгож, Тайванийг эх орныхоо мэдэлд буцаан авчирсан юм. Хятадын ард тvмний Японы тvрэмгийллийн эсрэг дайн болон фашистын эсрэг дэлхийн дайн ялалт хийсэн явдал нь Хятадын vндэстнvvдийн хєгжил болон дэлхийн ёсол иргэншлийн дэвшилд бvр алс хэтийнг асар их vр нєлєєтэй юм гэжээ.

     Гэвч сvvлийн vед Японы улс тєрийн салбарын зарим хvн алс дорнодын олон улсын цэргийн шvvхийн залхаан шийдгэсэн Японы дайны гэмт хэрэгтнийг "дайны гэмт хэрэгтэн биш" гэж хэлсээр байна. Єнєєдрийн их хурал дээр, дарга Ху Жиньтао тєв чангар хэлэхдээ, Японы дайны гэмт хэрэгтний талаар алс дорнодын олон улсын цэргийн шvvх болон Хятад улс, хуучин Зєвлєлт холбоот Улс зэрэг улс орны хийсэн шvvлтийн шударга ёсны чанар бол сэжиглэшгvй юм, тvvний эсрэг сєрєхийг хvлээн зєвшєєрєхгvй гэжээ.

     Єнєєгийн байдал болон дэлхийн энх тайван, хєгжлийн асуудлын тухай ярих vе, дарга Ху Жинтао хэлэхдээ: "Бид улс орнуудын тусгаар тогтнол, бvрэн эрхийг хvндэтгэж, нийгмийн байгуулал болон хєгжлийн замын талаар улс орнуудын ард тvмний хийсэн сонголтыг хvндэтгэж, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, хамтран ажилласан аюулгvйн шинэ vзэл баримтлалыг бий болгон, энх тайвны арга замаар олон улсын маргааныг зохицуулж, дэлхийн улс орнуудтай эв найрсгаар зэрэгцэн оршиход тус дєхєм vзvvлнэ" гэжээ.

     Хятадын vндэстнvvд бол энх тайвныг дээдлэгч vндэстэн мєн. Нэн шинэ vеэс нааш, Хятадын ард тvмэн харийн тvрэмгийлэл болон хавчилт шахалтын гай зовлон амсаж, энх тайвны эрхэм болохыг гvнээ ойлгож байдаг юм. Хятад улс энх тайван, хєгжил, хамтын ажиллагааг эрхэмлэж, энх тайванч хєгжлийн замаар эрс гуйвашгvй замнах болно гэлээ. / О.Дарамбазар орчуулж, Урхггоо хянав/


1  2