 2005 онд Ш.Эгшиг Хятад улсад хамтран ажиллагч түншүүдтэйгээ хамт байгаа нь
|
Сурвалжлагч: Таны саяын хэлсэн Хятад Улсын Тариалангийн Банкны "Алтан түрүү" карт эзэмшигчид нь тэр картаараа Монгол улсад үйлчлүүлж болно гэж ойлгож болох уу?
Ш.Эгшиг: Хятад Улсын Тариалангийн Банкны "Алтан түрүү" картыг Монгол улсад монгол хүн аваад, Хятад улсад хэрэглэж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө мөнгийг Хятадын банкны картанд байршуулаад, бэлэн мөнгө авч ирэхгүйгээр Хятад улсад карттайгаа ирээд шууд бэлэн мөнгө гаргаж авах юм уу картаараа үйлчлүүлж болно.
Сурважлагч: Хятад Улсын Бүтээн Байгуулалтын Банк ч бас ийм нэг зүйлийн алтан карт тараасан, тэр картыг эзэмшигч нь Хятад улсад төдийгүй, гадаадын олон улс оронд картаар шууд үйлчлүүлж болдог. Хятад Улсын Тариалангийн Банкны тэр "Алтан түрүү" карт нь энэ карттай адилхан үйчилгээ хангадаг юм байна.
Ш.Эгшиг: Тйим ээ. Хятад улсын нутаг дэвсгэр дээр хаа ч гэсэн, Тариалангийн Банкны энэ картаар монгол хүн үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ картыг Монгол улсад тарааснаар гэх юм уу эсвэл Монгол Хятад хоёр орны хооронд банкны үйчилгээг аль болохоор хувь хүнд ойртуулсан үйлчилгээ болсон гэж бид үзэж байна. Сурвалжлагч: Энэ картыг эзэмшигч монгол хүн картандаа мөнгөө төгрөгөөр оруулдаг уу эсвэл юаниар оруулдаг уу?
Ш.Эгшиг: Юаниар оруулж болно, бас төгрөгийг тухайн өдрийн ханшаар нь хөрвүүлээд картандаа юань болгоод хадгалж ч болно.
1 2 3
|