Сурвалжлагч: Ер нь валютын ямар ч төрөл зүйл байж болох юм байна гэж ойлгож болох уу? Ш.Эгшиг: Тийм, тэгж ойлгож болно.
Сурвалжлагч: Эдгээрээс гадна, банкны үйчилгээний талаар юм уу эсвэл банк санхүүгийн бусад ажил төрлийн талаар өөр ямар ямар бодьтой ажлуудыг хийж байгаа вэ?
Ш.Эгшиг: Өөр ажлууд гэх юм бол, одоо бид ийм ажлуудыг хийж байна. Хоёр банкны хооронд "3ээлийн шугам" гэж байдаг. Тариалангийн Банкнаас манай банканд тодорхой хэмжээний зээлийн шугам өгсөн байгаа, өөрөөр хэлбэл, манай банк Тариалангийн Банкнаас өгсөн хэмжээ хязгаарын дотор, жилд ч байдаг уу эсвэл тодорхой хугацаанд тэр хэмжээний дотроо зээл авах боломжтой байдаг. Энэ нөхцөл бол банкууд болгон хоорондоо бие биендээ өгөөд байдаг нөхцөл биш, тэгэхээр энэ нь Тариалангийн Банкаас манай банканд маш сайхан нөхцлөөр хангаж байна гэсэн үг юм. Хувь хүмүүсийн хувьд энэ нь мэдрэгдэхгүй боловч, банк хоорондын харилцааны хувьд маш том алхам болсон гэж бид үздэг.
Сурвалжлагч: Хятад Улсын Тариалангийн Банк бол дотооддоо голцуу хөдөө аж ахуй, хөдөө нутгийн бүтээн байгуулалт, тариачин малчдад үйлчилгээ, туслалцаа хангадаг банк юм. Энэ банкнаас авдаг зээлээ таны банк Монгол улсад ямар зориулалтаар голцуу ашиглаж байгаа вэ?
Ш.Эгшиг: Хятад улсаас их хэмжээгээр тоног төхөөрөмж авах юм уу эсвэл гадаад худалдаа эхлүүлж байгаа пүүс компаниудад бид голцуу энэ зээлийн мөнгийг олгож байна. Энэ нь Банк хоорондын зээл авсан нөхцөлд тэдэнд тодорхой хэмжээний урт хугацааны бага хүүтэй зээл олгож байна гэсэн утгатай үг юм. Тэгэхээр энэ бол манай банканд өгч байгаа их сайхан нөхцөл гэж үзэж байна.
Сурвалжлагч: Танай банкнаас Хятад улс дахь үйл ажиллагаа, үйлчилгээний хүрээ хэмжээгээ цаашид өргөтгөх, салбар банк ажиллуулах хүсэлтэй байгаа юм байна. Үүнээс гадна, банк санхүүгийн харилцааны талаар, таны банкны зүгээс ямар ямар ажлуудыг хийх нь зүйтэй үзэж байгаа вэ?
Ш.Эгшиг: Ер нь Хятад улсын талаас хил залгаа улс орнуудад юаний үйлчилгээ үзүүлэх бодлого баримталж байгааг бид ойлгосон. Монгол улсад Хятад улсын энэ бодлого хэрэгжихэд манай банк зохих хэмжээний үүрэг гүйцэтгэж байгаа юм. Бид юаниар хадгаламж хүлээж авдаг, мөн юаний бэлэн мөнгөний хангалтыг Монгол улсад хийж байдаг. Үүнийг хийхдээ бид Хятад Улсын Тариалангийн Банктай маш нягт хамтран ажилласан үндсэн дээр хийхээс биш дурын нэг банктэй хийхгүй л дээ. Ер нь цаашид бид Тариалангийн Банкнаас бусад банкуудтай ч харилцах сонирхолтой байна, банкны өөр ямар үйлчилгээг Монголын ард түмэн болон Хятадын ард түмэнд хамгийн хялбар маягаар үзүүлэх вэ гэсэн ийм арга замуудыг хайж байна. Хятад Улсын Банкны Хяналт, Удирдлагын Хороо болон Тариалангийн Банкны хамтран ажиллагч түншүүд маань бидэнд энэ талаар маш их туслалцаа үзүүлж байдаг юм аа.
Сурвалжлагч: Таны банкны карт эзэмшигч хятад хүн Монгол улсад үйчлүүлж байгаа зүйл бий юу? Эсвэл хожим ийм үйлчилгээ хангах гэсэн ийм бодол төлөвлөгөө байгаа юу?
Ш.Эгшиг: Ийм бодол байгаа. Манай банк бол олон улсад хэрэглэдэг МастерКарт, Виза картыг Монгол улсад хамгийн анх гаргасан банк юм. Дэлхийн 200 гаруй улс оронд эдгээр картуудыг ашиглах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр Хятад улсын иргэн Монгол улсаас манай банкнаас МастерКарт юм уу Виза картыг авах боломжтой, ийм тохиолдолд хятад хүмүүс дэлхийн 200 гаруй оронд энэ картаар үйчлүүлэх боломжтой болно.
Сурважлагч: Таны банкны карт эзэмшигч хятад хүн мөнгөө эндээ тэр картанд байршуулж болох уу? Ш.Эгшиг: Ийм боломж одоохондоо байхгүй. Яагаад гэвэл манай банк энд салбар банкаа нээж ажиллуулаагүй байсаар.
Сурвалжлагч: Ирээдүйд энд салбар банк ажиллуулбал ийм боломжтой болох нь ээ.
Ш.Эгшиг: Тэгэлгүй яахав. Энэ чиглэлээр бид цаашид үргэлжлэн идэвхтэй ажиллах болно. \О.Дарамбазар сурвалжилж хянан тохиолдуулав.\ 1 2 3
|