• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:44:40    
Солонгос судлал болон монгол судлалын харьцаа холбооны асуудалд

Хятадын Олон Улсын Радио


2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Б. Сумьяабаатар Бээжин Их Сургуулийн доктор, дэд профессор Дулаантай хамт байгаа нь

    Дэлхий нийтийн хэмжээний эрдэм шинжилгээний бие даасан том чухал салбар болсны хувьд, монгол судлалын цар хүрээ нь улмаар өргөжин тэлж хир түвшин нь байнга өндөржин дээшилсээр байгаагийн нэг илрэл нь монгол судлалын асуудлыг зөвхөн Монгол үндэстний хүрээнд л биш харин түүний түүхэн бодит байдалд нь тавьж, Монгол үндэстэнтэй харилцаа холбоотой байсан улс үндэстнүүдийн түүхтэй холбож гүнзгийрүүлэн судалж байгаа явдал юм. Энэ талаар дээр үеийн ахмад эрдэмтэд үлэмжхэн ажлуудыг хийж маш их ололт амжилтанд хүрсэн юм.

    2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Солонгос Судлалын Төвийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар багшийг урилгаар Хятад улсын Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төвд зочилж лекц хийж байсан хугацаанд нь Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар түүнтэй уулзаж, эрдэм шинжилгээний байдлынх нь талаар сонирхож ярилцсан юм.

    Сурвалжлагч: Багш та уул нь ажил хэргээр Хятад улсад ирж байсан уу?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Би Хятад улсад олон удаа ирж байсан. Солонгос руу явахдаа Бээжин хотоор дамжиж явж байсан юм.

    Сурвалжлагч: Та хамгийн анх аль онд Хятад улсад ирж байсан бэ?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Хятад улсад 1955 онд анх ирсэн байх.

    Сурвалжлагч: Ер нь маш эрт дээр үед ирж байсан юм байна. Энэ удаа та ямар ажил хэргээр явж байгаа вэ?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Би саяхан Зүүн Азийн судлалын эрдэм шинжилгээний бага хуралд 3 хоног оролцлоо. Тэгээд Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төвд Дулаан багшийн урилгаар ирж хэд хоног лекц уншсан юм.

    Сурвалжлагч: Бээжин Их Сургуулиас гадна бас Бээжинд байгаа бусад их дээд сургуулиудад лекц уншсан уу?

1  2  3  4