• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:44:40    
Солонгос судлал болон монгол судлалын харьцаа холбооны асуудалд

Хятадын Олон Улсын Радио


2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Б. Сомьяабаатар Бээжин Их Сургуульд эрдэм шинжилгээний солилцоо хийж байгаа нь

     Доктор, профессор Б.Сумьяабаатар: Бээжин Их Сургуулийг би их хүндэлдэг юм. Энэ онд Бээжин Их Сургуулийн 108 жилийн ой болж байгаа гэж би бодож байна. 108 гэдэг үг бол манай Монголд их хүндтэй тоо байдаг, эрх 108, Эрдэнэ-зуугийн суврага 108 гэх мэтээр монглолчууд маань энэ тоог маш их бэлэг дэмбэрэлтэй тоо гэж үздэг. Бээжин Их Сургуулийн 108 жилийн ой тохиож байгаа явдалд их баяртай байна. Би энэ удаа Бээжин Их Сургуулиас гадна бас Төвийн Үндэстний Их Сургуульд очиж Солонгос судлал ба Монгол судлалын харьцаа холбооны тухай лекц уншсан. Солонгос судал нь Монгол судалтай яаж холбогддог юм бэ? Солонгос судлалаас Монгол судлалд юу өгдөг юм бэ? Түүний шинжлэх ухааны ач холбогдол нь юу юм бэ? гэдэг талаас нь би ярьсан юм.

    Сурвалжлагч: Багш та өөрөө Монгол-Солонгосын харилцааны талаар түлхүү судалж байгаа юм байна. Энэ чиглэлээр та ямар ямар бүтээлүүд бичиж хэвлүүлсэн бэ?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Ер нь Монгол дахь Солонгос судлал нь 13-р зууны үеэс эхтэй гэдэг юм. Энэ 20-р зууны үед орж ирээд тухайлбал 1960-аад онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын Хүрээлэнд Солонгос судлал үүсч бий болсон гэж эрдэмтэд үздэг. Тэр үед Солонгос судлал нь төнгөж эхэлж байсан, одоо гэхэд энэ талаархи сургууль, судлалын ажил Монгол улсад маш их идэвхтэй өрнөж байна. Солонгос Судлал бол Монгол судлалд маш их ач холбогдолтой гэж би боддог. 13-р зууны үед Монголоос илгээсэн 100 гаруй захидал харилцааны бичиг, жуу бичиг, хааны зарлиг бичиг Солонгосын түүхийн тэмдэглэд үлдсэн байдаг юм. Тэдгээр нь тэнд солонгос орчуулгаараа үлдсэн байдаг. Энэ бол эрдэм шинжилгээний маш ховор баримт хэрэглэгдэхүүн болдог, бусад газар орны түүхэн тэмдэглэлд байдаггүй зүйл түүнд мөн маш олон тэмэглэгдсэн байдаг юм. Жишээлбэл 1221 онд өөрөөр хэлбэл "Монголын нууц товчоон" зохиогдохоос 20-иад жилийн өмнө, Солонгост Монголоос нэг жуу бичиг илгээсэн байна. Түүнийг зарлиг бичиг хэмээн нэрэлдэг. 1221 он бол Чингис хааны үе, Чингис хаан суугаад арван зургаахан жил болж байсан үе юм. Тэр захидал бичиг нь маш сонин агуулгатай байлаа. Юу гэсэн бэ гэвэл Солонгос тухайлбал тэр үеийн Гууль улсад манай улсад бийр бэх, бичгийн цаас илгээ гэсэн байдаг. Тэгэхтэй зэрэг, тэр нь 1221 он гэхэд монголчууд гаднаас бийр бэх, бичгийн цаас өөрөөр хэлэх юм бол бичгийн хэрэглэдэхүүн авахаар тийм их соёлтой байжээ гэдгийг харуулсан байгаа юм. Мөн зөгөөр л энгийн зүйл нэхээгүй мөртөө бас бэхэн дотроо "Лүнтуань" гэдэг луутай бэхээ илгээ гэсэн байсан, гэгэхлээр энэ тухай монголчууд тэр үед маш нарийн мэдэж байсан гэдэг нь тодорхой. 1221 оны энэ захидлыг Монголын 13 хүн хүргэж очсон бөгөөд тэдний нэг нь эмэгтэй хүн байлаа гэж Солонгосын түүхэн бичигт бичсэн байна. Тэгэхтэй зэрэг, энэ нь бас 13-р зууны үед Монголын эмэгтэй хүн элч болж гадаад оронд явж байсан гэсэн сонин түүх болж байгаа юм. Энэ бол дэлхийн дипломат харилцааны түүхэнд ч орох сонин үйл хэрэг болно гэж би үзэж байна. Мөн Өгөтэй хааны үед тухайлбал 1235 онд Монголоос бас хэдэн элч Солонгост очсон, тэдний нэг нь эмэгтэй хүн байлаа гэж бас тэмдэглэсэн зүйл байдаг. Тэгэхлээр эмэгтэй хүн элч болж явж байсан түүх нь Монголынх бол хамгийн түрүүнийх нь байх гэж би боддог юм.

1  2  3  4