• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-15 11:23:16    
Хятадын мэдээллийн төв Москвад байгуулагдав [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Оросын Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Денисов Хятадын мэдээллийн төв байгуулагдсанд халуун баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Орост зохиогдох "Хятадын жил"-ийн баялаг агуулгатай төрөл бүрийн арга хэмжээ нь хоёр ард түмний хэлхээ холбоог цаашид нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ хамгийн гол нь энэ нь манай хоёр ард түмний уламжлалт найрамдлыг өвлөн хөгжүүлэхэд ашигтай юм гэжээ.

    Оросын Хэвлэл хийгээд Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн газрын дарга Сеславенски, Оросын Хэвлэлийн агентлагийн дарга Мирониук нар ч энэ ёслол дээр үг хэлж, Хятад, Оросын тал бүрийн харилцаа, ялангуяа хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, хэлхээ холбооны амжилтыг үнэлэн сайшаасан бөгөөд, Хятадын мэдээллийн төв нь Оросын ард түмний "Хятадын жил"-ийн төрөл бүрийн арга хэмжээг ойлгох чухал боломж болж, эрин үеийн Хятад орныг ойлож таних цонх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

    Хятад, Орос улсын жилийн арга хэмжээний Хятадын талын зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Гадаад хэргийн яамны сайдын туслах Ли Хүй Хятадын мэдээллийн төв байгуулагдсан явдлыг өндөр үнэлж, Хятадын мэдээллийн төв бол Хятадын жилийн арга хэмжээг сурталчлан ухуулах чухал байгууламж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн хэлхээ холбоо тогтоон хамтран ажиллах гүүр, Хятадын жилийн арга хэмжээний үр нөлөөг өргөтгөж, хоёр ард түмний бие биеийн ойлголцлого, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэж хэлсэн байна.

    "Хятадын жил"-ийн хугацаанд Хятадын тал Орост улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл, хэвлэл мэдээлэл зэрэг талыг хамарсан 200 гаруй төрлийн арга хэмжээ зохиох юм байна. Хятадын мэдээллийн төв байгуулагдсан нь эдгээр арга хэмжээнүүдийн анхных нь болно. \Цэцэн орчуулж, Буян хянав\


1 2