- Унш
- Сур
- Дасгал хий
-
Цаг орой болж байна.
Та нэг айлд зочилжээ гэж бодъё. Цаг орой болсон байна. Гадаа харанхуй болох нь. Та харих санаатай бол, ийм үед та гэрийн эзэнд юу гэж хэлэх вэ?
За, та "时间不早了" , "Цаг орой болж байна" гэж хэлж болно. "时间" бол "цаг", "цаг хугацаа" гэсэн үг."不" бол "биш" гэсэн утгатай. "早" нь "эрт", "өглөө" гэсэн утгатай."了" бол туслах сул үг.
"时间不早了" нь "цаг орой болж байна" гэсэн утгатай юм.
-
Бид явах хэрэгтэй боллоо.
Та хэрэв бид явах боллоо гэж хэлэх гэвэл "我们该走了" гэнэ. "我们" гэдэг нь "бид" гэсэн үг. "该"-г монгол хэлэнд хэрэгтэй, ёстой гэх мэт үгээр орчуулж болно."走" гэдэг нь явах гэсэн үг. "我们该走了" гэдэг нь бид явах хэрэгтэй боллоо гэсэн үг юм.
-
Баяртай!
Энэ үг бидний өдөр тутмын амьдралд бишгүй олон тохиолддог болохоор та сайн тогтоож аваарай.
"再" бол "дахиад", "ахиад" гэсэн утгатай үг юм. "见" бол "уулзах" гэсэн утгатай үг юм.Монгол хэлний "баяртай" гэсэн үгтэй адил.
-
Цаг орой болж байна. Бид явья даа.
-
Байнга ирж байгаарай.
-
Сайхан зочилсонд баярлалаа.
-
Баяртай.