Орчон vндэстэн Голцуу Євєр Монголын Єєртєє Засах Район Х?л?н Буйр хотын Орчон vндэстний єєртєє засах хошуу, Бутха хошуу, Мориндаваагийн Дагуур vндэстний єєртєє засах хошуу болон Хармєрєн мужийн Хума, Шункэ, Хэйхэ, Цзяинь зэрэг сянь хотод тархан сууршсан байдаг. 2000 оны байдлаар 8200 хvн амтай байв.
Орчон гэдэг vг Чин улсын vейн тvvн бичигт анх тэмдэглэгдэжээ. Орчон хэмхээх нь хандгай сургагч гэсэн буюу ууланд амьдрагч гэсэн утгатай vг болох бєгєєд энэ нь тэдний аж байдалтай холбоотой нэр юм.
Орчончууд мин улсын сvvлч чин улсын эхээр Хармєрєний умард хэсгийн нутгаар ан агнан амьдарч байсан бєгєєд Дагур, Эвэнки зэрэг vндэстэнтэй хамтаар Солон аймаг хэмээн нэрлэгдэж байжээ. 17-р зууны дунд vеэр Цагаан Хаант Оросчууд хятадын Хармєрєний урсгал газарт тvрэн орсноор хэсэг Эвнкичvvд тэдэнд шахагдан ємнє з?гт нvvж Их Бага хянган давааны орчим хvрч нутаглажээ. Гэвч 1689 онд Хятад Орос “Нивчугийн гэрээ” тохиролцсоноос эрх тэгш бус “Айхуны гэрээ” тохиролцох хvртэл тэд мєн Гадар хянган давааны євєр дэхь уудам нутгаар ан агнан амьдарч байсан бєгєєд чин улсын засгийн газрын томилолтоор хилийн зурвасаар тогтмол эргvvл хийх ажиллагаанд оролцдог байжээ. 19-р зууны дунд vеэр Цагаан Хаант Орос хятадын Хармєрєнєєс хойш, Vсvvрь мєрнєєс зvvн тийших нутагт цємрєн орж, Орчончуудын ан агнуурын газрыг нь булаан эзэлснээр тэд дотогш нvvсэн билээ.
Орчончууд єєрийнхєє хэлтэйь орчон хэл нь алтай язгуур хэлний манж—тvнгvс тєрєл хэлний тvнгvс хэлэнд хамрагдана. Тэд vндэстний vсэг бичиггvй.
Чєлєєлєгдєхєєс ємнє, Орчончууд газар зvйн байрлалаар суурь болгосон хєдєє нутгийн хvй нэгдлийн нийгмийн vе шатанд байжээ. Нэг євєг дээдсээс салбарлан гарсан айл єрхvvд vйлдвэрлэлийн хэрэгслээ нийтээрээ ємчилж, хамтаар хєдєлмєрлєн бvтээгдэхvvнээ адил тэгш хуваарилдаг баларлаг нийгмийн амьдралтай байв. Нийгмийн дотоодод нь нийгмийн ажлын хуваарь гараагvй учраас эрэгтэй эмэгтэй настан залуу хоорондоо аяндаа ажил хуваарилан хийдэг бєгєєд голцуу олуулаа ан агнадаг байжээ.
Орчон vндэстэн ан агнахаар гол болгон, тvvж цуглуулах болон гар урлалын зvйлээр туслах vйлдвэрлэлээ болгож байдаг. Эрэгтэйчvvд нь морин дээрээс харваж намнахад сайн бєгєєд эмэгтэйчvvд нь гар урлал эрхлэдэг ба заримдаа эрэгтэйчvvдийг дагалдан ан агнадаг байна.
|